БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх талаар яамнаас болон аялал жуулчлалын газраас тодорхой арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллаж байна. Үүний нэг нь бол дотоодын есөн чиглэлд нислэгийг сэргээж, тогтворжуулах талаар авсан арга хэмжээ юм. Мөн гадаад сурталчилгааны ажилд анхаарч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Монголд 235 мянган жуулчин ирж, 330 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулсан байна.
Шууд нислэгтэй улс орнуудад эвент арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хоёр болон дөрөвдүгээр сард БНСУ, тавдугаар сард Япон улсад зохион байгуулсан. Харин энэ зургаадугаар сард БНХАУ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэ нь Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалтай давхцаж буйгаараа онцлог болж байна.
2023 онд улсын хэмжээнд 69 арга хэмжээг зохион байгуулахаар тогтоосон. Үүнээс 23 арга хэмжээг онцолж, тогтворжуулахаар болсон" гэв.
Д.Батчулуун