Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоныг гацаасан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Их даян бүүвэй" компанийн хуулийн зөвлөх н.Баярбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт дараах шаардлагыг хүргэж байна. Тухайлбал,
- "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох.
- II ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны үнийн дүнгийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутагт дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт гэсэн байр суурийг гүйцэтгэгч компаниуд илэрхийлж байна" гэв.