Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Япон улс хөрөнгө оруулалт хийх талаар БОАЖЯ мэдээлэл өглөө. Тухайлбал, хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүд нь Япон Улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох болон үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад томоохон хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой гэлээ.