Өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудалд болж байна. Тэмцээн нийт есөн өрөг өрнөх бөгөөд энэ сарын 25, 26, 27-нд болж байна. 600 орчим шатарчин өрсөлдөж байгаа ба шагналын сан өндөртэй энэ тэмцээнийг “Сүү” хувьцаат компани ивээн тэтгэж байгаа юм.