Төв аймаг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтан тус нутгийн ахмад настан Ч.Цэрэн гуай аймгийнхаа тугаа дээр нь залах цагаан эсгий ширмэл оёж өгөх гэнэ. 4мХ80 см хэмжээтэй ширмэл оёж өгөхөөр зэхэж буй Ч.Цэрэн гуай өнөө жил 80 насыг зооглож буй. Тэрбээр “би юм оёхоороо ядрахаа мэддэггүй юм. Хоёрын хооронд нэр баастан юм хийхгүй ээ” хэмээн хэлсэн бахдууштай, үлгэрлэм үйл явдал юм.
Сэтгэгдэл (1)