зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мижид: Соёлын олон янз илэрхийллийг дэмждэг залуусын давлагаа бий болж байна

2023-6-28
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Бид “Залуус” булангаар дамжуулан тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг уншигчидтайгаа хуваалцахыг зорьж байгаа билээ. Энэ удаад ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Мижидийг урьж ярилцлаа.


-Антропологийн салбарыг та яагаад сонгосон бэ? Энэ мэргэжлийн онцлог, ач холбогдол нь яг юу вэ?

-Би МУИС-ийг 2015 онд нийгэм, соёлын антропологийн мэргэжлээр төгссөн. 2017-2020 оны хооронд БНХАУ-ын Шинжаан Уйгурын ӨЗО-д магистрын түвшинд суралцсан. Малчин айлд төрж өссөн, малчин ахуйгаас гаралтай хүн л дээ. Аав ээж маань насаараа мал малласан малчин хүмүүс. Энэ бүхэн надад мал ахуй, нүүдлийн соёлд их ойрхон өсөх, түүнээс тулгуурласан дараа дараагийн мэдлэг, боловсролыг олж авахад нэлээн түлхэц болсон. Өмнө нь учиргүй антропологич болно гэж төсөөлж байгаагүй. Ер нь судалгаа хийдэг, түүх судалдаг хүн болно гэж мөрөөддөг байсан юм. Энэ мөрөөдөл маань МУИС-д орж антропологийн ангид сурч улмаар доктор, профессор Д.Бум-Очир багшаараа суурь хичээлээ заалгасан нь энэ салбарт шимтэх үндсийг минь тавьсан байх гэж боддог.

Антропологи бол хүний нийгмийн соёлыг олон талаас нь судалж, орчин үеийн хүнд тулгамддаг асуудлуудыг судалдаг ухаан. Ялангуяа тухайн соёлыг танин мэдэж орчинд нь аж төрж, амьдарч, биеэрээ мэдэрч байж түүнийхээ үнэ цэн, мөн чанарыг судлан тодорхойлж, тайлан тайлбарладгаараа онцлог. 

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө гайхалтай цаг үе дээр явж байна. Энэ хүрээндээ байгалийн маш олон зүйлийг таньж мэдэж, энэ зүйлээ судалсан судалгаа харьцангуй бага байна. Ялангуяа монголчууд бид өөрсдийнхөө тухай, яг энэ цаг үед амьдарч байгаа монголчуудынхаа тухай асуудлыг нэлээн орхигдуулаад сайн судлахгүй байна.

 

Тухайлбал, Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Нэгэн зууны өмнө бүгдээрээ мал аж ахуй эрхлээд тал нутагтаа амьдарч байсан малчин ард түмэн. Гэтэл өнөөдөр бид хотод суурьшсаныхаа дараа цонхоор болон онгоцны буудал дээр цайны дээж өргөсөн тухай асуудал дээр маш эмзэг хандаж бүдүүлэг, соёлгүй явдал гэж харж байгаа.

Мал аж ахуйн соёл гэдэг багадаа 5000 жилийн түүхтэй. Яагаад гэвэл тэр үед амьдарч байсан хүний шүдэн дээр байгаа чулуужсан зүйл дээр шинжилгээ хийгээд археологич нар энэ бүс нутаг дээр аж төрж байсан хүмүүс малыг гаршуулаад, сүүг нь уудаг байжээ гэж тодорхойлсон байдаг.

Мал аж ахуйн соёлтой холбоотой цацал өргөх зан үйл нь монголчуудын овоо тахих зан үйл, байгальтай харилцах, хүн хүнтэйгээ харилцах зан үйлийн маш нарийн, олон элемент дотор явж байдаг. Нөгөө талаараа ЮНЕСКО болоод Дэлхийн соёлын өвийн байгууллагаас соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжиж, хайрлаж хамгаалан, судалж сурталчилна гээд заачихсан байдаг. 

Гэтэл бид онгоцны буудал дээрээ үүнийг хориглох тэмдэглэгээ хийсэн нь хүний соёлын эрхийг эдлүүлэхгүй байгаа, зөрчиж байгаа маш бүдүүлэг ойлголт. Энэ мэтээр олон асуудал байгааг антропологич нар маш шаргуу судалж байна. Боловсон хүчний хувьд төдийлөн олон биш учраас олон нийтэд сайн хүрч чадахгүй байгаа зүйл бий ч цаашид хүчээ аваад явах байх. 

-Та энэ байгууллагад хэр удаан ажиллаж, ямар сэдвээр голчилж судалгаа хийж байна вэ?

-Би 2021 онд энэ хүрээлэнд ажилд орсон. Энд ороод би монголчуудын идээ ундааны соёл, түүний өөрчлөлтийг тодруулах, мөн Төв Ази, дотоод Азийн ард түмний хоол хүнсний соёл, түүгээр дамжиж нийгэмд бий болж байгаа соёлын өөрчлөлтийг тодруулах үндсэн зорилготойгоор судалгааны ажлаа эхэлсэн. Судалгааны ажлын үр дүн эхнээсээ гараад явж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид нийтдээ есөн аймгийн 40 гаруй сум, мөн Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд судалгааны ажил хийсэн. Хот хөдөөгийн хүн амын хоол хүнсэнд хандаж байгаа хандлага, уламжлалт хүнсэнд хандах сэтгэлгээний онцлогийг тодорхойлон гаргах болон сурвалж бичгийн судалгаан дээр ажиллаж, үндэсний өв соёл, хүнс болохын тухайд бид хэрхэн, ямар мэдлэгийг бүтээж ирсэн, үүгээр дамжуулж амьдрал ахуйдаа хэрхэн хэрэглэж байна вэ гэдэг асуудлыг тодруулах зорилготой судалгааны ажил үргэлжилж байна.

 

-Антропологийн судалгааны арга барилуудаас таны хувьд тогтмол ашигладаг нь гэвэл?

-Антропологийн үндсэн судалгааны мөн чанар нь хүнтэй ярилцлах, тухайн орчинд нь дагалдан аж төрж амьдрах сонгодог арга зүй байдаг. Багадаа нэг жил, боломжтой бол гурван жил буюу түүнээс дээш хугацаанд амьдарч байж тэр соёлын гүнд нэвтэрч таньж ойлгох боломжтой гэж үздэг. Одоогоор бид өсөж төрсөн орчноо эргэн судалж байгаа учраас хоёр гурван жил сууж судлах нь төдийлөн чухал биш гэж харж байгаа. Гэвч тухайн сэдэв, оногдсон цаг хугацаанд илүү нарийвчлалтайгаар ач холбогдол өгч судалж, лавлаж явах нь маш чухал.

Миний баримталдаг хамгийн чухал зарчим бол, нэгдүгээрт, тухайн сэдвийнхээ талаар гарсан бүх бүтээлтэй танилцах. Санал дүгнэлтүүдтэй нь танилцсаны дараа тухайн орчинд очиж дахин судалгаа хийж үзээд тэдгээр судлаачийн дэвшүүлсэн саналаас ялгаатай зүйл нь юу байна, шинэлэг зүйл нь юу байна гэдгийг ялгаж бичдэг. Тэр ялгаж бичсэнээ онолын судалгааны бусад саналтай дахиж харьцуулдаг. Хоёрдугаарт, судалгаа хийж байх явцдаа маш сайн тэмдэглэл хөтлөнө. Өдөр нь хүмүүстэй ярилцаж, түүнийгээ тэмдэглэж аваад орой нь дахин сийрүүлж бичих, хамгийн багадаа таван хуудас тэмдэглэл хөтөлдөг.

Тэмдэглэл хоёр янз байдаг. Нэг нь тухайн үйл явцыг тэмдэглэх, нөгөөх нь надад төрсөн сэтгэгдэл болон бусад судлаачийн дэвшүүлсэн саналтай ялгаа зөрүүтэй зүйл юу байна, ярилцлага хийж байх үед надад ямар ямар бодол санаа орж ирснийг бүгдийг нь чадахын хэрээр тэмдэглэдэг. Тэр тэмдэглэсэн зүйл маань дараагийн судалгааны бүтээл гарахад хамгийн чухал хэрэглэгдэхүүн болдог доо.

-Шинжаанд амьдарч байхдаа тэндхийн нүүдэлчдийн онцлог, өвөрмөц байдлыг хэрхэн харж байв?

-Шинжаан гэдэг нь “шинэ хязгаар” гэсэн утгатай хятад үг. Энэ бүс нутагт хятадын 56 үндэстнээс 36 үндэстэн аж төрж байна. Хамгийн зонхилох хүмүүс нь уйгур, хасаг угсааны бүлгүүд амьдардаг. Энд хуучин Зүүн гарын хаант улсын үргэлжлэл болсон монголчууд албан бус тоогоор нийт 200 орчим мянга байна. Эдгээр монголчууд хэл соёлын хувьд монголоор ярьж, монгол дуугаа дуулдаг, тод үсгийг өргөн дэлгэр ашигладаг, эртний баруун ойрад аялгаар ярьдаг ийм хүмүүс байна. Их гүрний харьяанд байгаа, нөгөө талаар казах, уйгур, хотон зэрэг угсаатны бүлгүүдтэй хамт аж төрж байгаагийн хувьд энэ ард түмэн казах, уйгур гэх мэт олон хэлээр нэвтэрхий сайн ярьдаг. Хажуугаар нь монгол ахуйгаа чадахын хэрээр авч явж байгаа. Монгол хэлээр хичээл огт ордоггүй учраас багачууд нь голдуу хятдаар ярьдаг. 

 

Уйгурын ард түмэн бол Торгоны зам дагуу аж төрдөг ард түмэн учраас хоолны соёлоороо их алдартай. Олон угсаатны ард түмэн аж төрдөг учраас соёлын хувьд нийлэгжсэн, сүлэлдсэн зүйл нэлээн байдаг. Үүнээс ажиглахад ер нь хуримын ёслол дээр хуримлагч хоёр хүн л монгол дээл өмсөхөөс биш энгийн үед ч юм уу монгол дээл хувцсаа өмсөх зүйл харагдаагүй. Ялангуяа хоол унд, хувцас хэрэглэлийн хувьд нэлээн нийлэгжсэн байдаг. Жишээлбэл, казах хүн монгол дээл хувцас өмсөөд, монгол хүн казах хувцас өмсөөд явдаг зүйл ч харагдсан.

-Яагаад Шинжааныг сонгож, тэнд боловсрол дээшлүүлэв?

-Би багадаа түүх их уншдаг байсан учраас Ойрадын газар нутаг, тэр нутагт аж төрдөг хүмүүсийн дунд амьдарч үзэх юм сан гэж мөрөөддөг байсан. Тэгээд их сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Шинжаанд суралцах боломж бүрдсэн. Тэнд сурахынхаа зэрэгцээ нутгийн хүмүүстэй танилцаж, гэр орноор нь зочилж ахуй байдалтай нь илүү танилцаж чадсан.

-Ер нь антропологийн чиглэлээр сурч байгаа оюутан залуус гадаадад тэтгэлэгтэй суралцах боломж хэр байдаг вэ?

-Зөвхөн антропологи гэлтгүй нийгмийн шинжлэх ухаанаар гадны сургуульд суръя гэсэн хүмүүст маш олон тэтгэлэг байдаг. Манай байгууллага болоод МУИС-ийн Антропологийн тэнхим олон улсад хамтын ажиллагаагаа маш идэвхтэй өрнүүлж байгаа. Сая гэхэд л бид 26 орны 80 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд олон судлаачид болон их сургуулийн профессорууд монгол оюутныг сургуульдаа суралцуулах боломж бололцооны талаар танилцуулсан.

Ер нь боломж их байдаг. Мэдээж хэлний шаардлага хангахаас гадна судалгаа хийх чин эрмэлзэлтэй, дур сонирхолтой байхыг чухалчилдаг. Тэтгэлэгт хамрагдахын тулд их эрэл хайгуул хийж, хичээл зүтгэл гарган, судалгаа хийж, түүнийхээ хүрээнд өгүүлэл хэвлүүлэх, ном бүтээл бичих хэрэгтэй. Энэ чиглэлийн харилцаа маш сайн хөгжиж байгаа.

-Антропологийн сүүлийн үеийн чиг хандлага дэлхий нийтэд чухам аль тийш чиглэж байна?

-Олон улсад соёл, антропологийн чиглэлийн судалгаанд ач холбогдол их өгч байна. Хамгийн чухал зүйл бол хүний хийж байгаа зүйлийг яагаад гэдгийг чухалчилж нарийн учир зангилааг гаргаж ирэхийг илүү үздэг болсон. Байгаль орчны бохирдолтой холбоотой асуудлыг их хөндөж байгаа энэ үед хүн байгалийн харилцаа холбоог онцолж, тухайн бүс нутагт аж төрж байгаа, тэр газрын олон янз байдал, бүх нөхцөлтэй дасан зохицож ирсэн тийм мэдлэг илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой болж байгаа учраас олон улсын судлаачид илүүтэй хүний нийгэм, соёлын асуудал руу хандаж судалгаа хийдэг болсон.

 

Шинжлэх ухааны бусад салбартай хамтарч ажиллах нь мөн нэмэгдсэн. Тухайлбал, АНУ-ын Пүрдүй Их сургууль, Колорадо мужийн Их сургууль, Аризона мужийн Их сургууль, Техасын Их сургуультай хамтраад манай хүрээлэн өнгөрсөн жил Архангай аймгийн Өндөр-Улаан болон Ихтамир суманд “Монголын дуу чимээ” нэртэй судалгааны төсөл эхлүүлсэн. Энэ ажил нийт гурван жил үргэлжилнэ. Энэ судалгааны төслийн үр дүнд ерөнхийдөө хүн байгалийн харилцаан дахь дуу чимээний өөрчлөлт хэрхэн яаж явагдаж байгааг гаргана. Улаанбаатар хот болон Архангай аймгийн төвд дуу чимээ ямар байна, энэ дуу чимээ хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн өөрчлөлт оруулж байгаа тухай. Сумын эргэн тойронд ямар дуу чимээ гарч байна, тэр чимээ нь ямар утга илэрхийлдэг, мөн малчны хотонд, малын бэлчээрт ямар дуу чимээ гардаг гээд энэ бүхэн тухайн орчинд амьдарч буй хүмүүсийнхээ аж байдал, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж, байгалийн тэнцвэрийг хэрхэн хадгалж байна гээд олон салбар дундын судалгааг цогц байдлаар хийж байна. Энэ нь хүн байгаль, хүн хоорондын харилцаа болоод хүний сэтгэл зүйн асуудалд анхаарах чухал зүйл юм.

-Таны хувьд монголчуудын идээ ундааны соёлоор үндсэн судалгаагаа хийж байна. Энэ хүрээнд та саяхан Монголын Тогооч нарын холбоотой хамтарч хэлэлцүүлэг хийсэн шүү дээ. Энэ хэлэлцүүлгийн үр нөлөө тодорхойлбол?

-Монголын Тогооч нарын холбоо болон манай хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнтэй хамтарч “Монголчуудын идээ ундааны өв соёл” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт нийт 100 гаруй тогооч мөн оролцсон. Энд бид монголчууд хоол хүнсний чхуам ямар соёлтой ард түмэн бэ, үүнийг түүх, угсаатан зүйн талаас, антропологийн болон археологийн үүднээс судлах бололцоо юу байна, одоо бидний хоол хүнсэнд хандаж байгаа хандлага ямар болсон, цаашид хэрхэх талаар хэлэлцсэн.

 

Мөн хурлын үеэр хэд хэдэн санал санаачилга гарсны нэг нь ТОГООЧ гэдэг үг өөрөө монгол үг мөн эсэх. Үүнтэй утга ойролцоо ямар үг байна вэ гэсэн утгаараа тогооч нарын холбооноос СОЁГ нэртэй уран сайхны кино хийсэн байна. Тэгвэл монгол түүхэн сурвалжид БУУРЧ гэдэг нэр томьёо байна. Монголын Нууц Товчоо болон өөр сурвалж дээр ч энэ үг байдаг. Тиймээс судалгааны үр дүнд тулгуурлаад бид бүгдийн дэвшүүлсэн санал бол БУУРЧ гэдэг үг нь монгол үндэстний түүх соёлын хувьд, итгэл үнэмшлийн нэг илэрхийлэл болсон хоол хүнсний салбарын тулгуур нэр томьёо юм гэдэг санаа гаргасан.

Өөр нэг зүйл гэвэл монголын хоол үйлдвэрлэлийн салбарт монголчуудын уламжлалт идээ ундааны тухай хичээл сургалтын хөтөлбөрт нь байдаггүй юм байна. Бид ер нь ямар ард түмэн бэ гэдгийг тодруулахад хоол хүнс чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, аялал жуулчлалын чухал хүчин зүйл болдог шүү дээ.

Ийм учраас хоол үйлдвэрлэлийн салбарт сурч, ажиллаж байгаа хүмүүст монголчуудын хоол хүнс, идээ ундааны тухай хичээл оруулах санал дэвшүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт бидний танилцуулсан бас нэг чухал зүйл бол археологийн хэрэглэгдэхүүн дээр Монгол нутагт аж төрж байсан эртний хүн ардын идээ ундааны соёлын асуудлыг эд өлгийн зүйл дээр тулгуурлаж, тодорхойлон гаргаж танилцуулсан. Монголчуудын түүхэн дэх идээ ундааны тухай асуудлыг тэмдэглэсэн сурвалж харьцангуй цөөхөн байдаг. Маш олон судлаач, аялагчид монголчуудыг мах иддэг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл яг ямар мах иддэг байсан, яаж иддэг байсан тухай мэдээлэл харьцангуй бага байсан.

 

Сурвалж хэрэглэгдэхүүнийг хөөж үзэхэд Их Юань улсын үеийн идээ ундаа эрхэлсэн түшмэл Хүсэхүйн бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” нэртэй сурвалжийг хоол хүнсний салбарт авч ашиглах, тэр бүтээл дээр бичигдсэн зүйлс бол тэр чигтээ монгол хаадын өдөр тутмын идээ ундааны жор, тэмдэглэлүүд байдаг. Үүнд зөвхөн махыг авч үзэхэд, нийт 80 төрлийн махны тухай бичсэн байдаг. Тэдгээр махны хоруу болон шимт чанарын тухай, хүн аж төрөхдөө ямар зарчмыг баримтлах буюу хооллох дэг ёс, биеийн болоод улирал, орчны онцлогт тааруулж хооллох, хүнсээ хэрхэн сонгох, хэрхэн зохиолдуулах тухай гээд олон зүйлийг нэлээн дэлгэрэнгүй тэмдэглэсэн сурвалж. Үүнийг анагаах ухааны салбарт сурвалж болгон хэрэглэж байснаас бусад салбарт огт ашиглаж байгаагүй.

Монголчууд идээ ундааны соёлд хамаарах бүхэл бүтэн бэлгэдлийн болоод ангиллын тогтолцоог бүтээснийг энэ сурвалжаас харж болно. Ангиллын тогтолцоог бүтээнэ гэдэг бол мэдлэг бүтээж байсныг илтгэнэ. Тиймээс бид хоол хүнсний талаар маш том, цэгцтэй, тогтолцоот мэдлэгтэй байжээ гэдгийг үүгээр нотолж байна.

-Идээ ундааны чиглэлээр хийсэн судалгаагаар та “Амны хишиг” нэртэй бүтээлээ гаргаад удаагүй байна шүү дээ. Энэ номдоо ямар агуулгыг голчилж үзэв? 

-Монголчуудын идээ ундааны зүйлийг тэр чигт нь багцлаад үзэхээр хамгийн том, тулгуур ойлголт бол ерөөсөө амны хишиг гэдэг нэр томьёон дээр зангидаж байна. Яагаад гэвэл хүнс гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд өөрийн гэсэн энергитэй, эрчим хүчтэй гэж ойлгоод тэр ойлголтынхоо хүрээнд хүндэтгэл үзүүлж, зөв зүйтэй харьцахгүй бол амны хишиггүй болох буюу хоол хомсдох, хоол олдохгүй байх тухай асуудлууд сэтгэлгээнд байна гэсэн үг. Нэгэнтээ ийм өөрчлөлттэй, хүчтэй, тодорхой хэмжээний энергитэй байна гэж үзэж байгаа учраас түүндээ хүндэтгэлтэй хандах зүйл байна. Энэ нь эргээд орчин үед бидний хэмнэлтэт хэрэглээтэй холбогдоод явж байна л даа.

Мөн дэлхийн хоол хүнс судлал, хоол хүнсний антропологи ямар арга зүйгээр, ямар судалгаа хийж байгаа тухай судалгааны тоймыг дурдсан. Энэ бүтээл дээр байгаа бүх зүйл бидний хийсэн 9 аймгийн 40 сумын судалгааны материалуудыг нэгтгэж бичсэн гэсэн үг. Нөгөө талаараа, монголчуудын амны хишиг буюу хоол хүнсийг бүтээх үйл явц нь хэрхэн явагддаг, мал хүнсээ яаж гаргадаг зэрэг асуудлыг дэлгэрэнгүй авч үзэхийг хичээсэн.

Хоёр янзын хишиг монголчуудын хүнстэй холбогдож байна. Нэгдүгээрт, овоо тахилгын зан үйл болон цагаан сарын зан үйлд ашиглагдаж байгаа хүнс буюу тахилгын идээ ундаа. Хоёрдугаарт, орчин цагийн монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн барууны хоол хүнсний дэлгэрэлт, тэр дундаа KFC, Burger King гэхчлэн олон улсын сүлжээ хоолны газрууд Монголд хэрхэн орж ирж байгаа тухай, түүнд хандах монголчуудын хандлага болон хүмүүст энэ нь ямар ойлголт бий болгож байгааг авч үзсэн.

Энэ хүрээнд бидний судалгаанаас дэвшүүлсэн санаа бол эдгээр нь барууны буюу америк соёлын илэрхийлэл, мөн монголчуудын хоол хүнстэй холбогдох дэг, заншлыг тэр орчинд мөрдөх шаардлагагүй, эрх тэгш байдлаар түүнийг хүртэж хоромхон зуурт ч гэсэн гэр бүл, найз нөхдөөрөө хамт цагийг өнгөрөөх орчин болж хөгжиж байгаа тухай авч үзсэн. Энэ нь анхдагч бүс нутаг буюу Америкт ч юм уу хэрхэн хөгжиж, тухайн газрын хүмүүс ямар байдлаар хандаж, хэрэглэж байгааг авч үзэхэд өөр дүгнэлт гарах жишээний. Гэхдээ энэ бол баруунаас орж ирсэн барууны хоолны хишиг гэсэн ойлголт бас гарч болох юм гэж үзсэн. Эдгээр ойлголтод тулгуурлаж дүгнэхдээ би барууны сонгодог гэж хэлж болох онолын ойлголтуудыг түлхүү ашиглаж, судалгааны арга зүйг нэлээн өргөн хэрэглэсэн.

-Одоо хийж байгаа эсвэл, хамгийн сүүлд хийсэн судалгаа тань юу байна?

-Одоогоор хоёр зүйл дээр би ажиллаж байна. Нэг нь монголчуудын тайлга, тахилгын зан үйл дэх тахилгын идээ ундааг судалж байна. Тахилгын үеийн идээ ундаа гэж юу болох, түүнийг яаж бэлтгэж, хүртдэг болон хэрхэн ойлгож байгаа гээд олон талаас нь судалж байна. Миний судалгаа бол хоол хүнсийг хэрхэн яаж хийдэг тухай асуудал гэхээсээ илүү түүгээр дамжуулж соёлын ямар ойлголтууд яваад байгаа тухай юм.

Өөрөөр хэлбэл, хоол хүнс гэдэг бол нийгмийн гүнд нэвтрэх, угсаатны соёлын цөмд нэвтрэх түлхүүр гэж барууны судлаачид үздэг. Хоолоор дамжиж маш олон зүйлийг тайлбарлаж, танилцуулж болно. Монгол хоол гээд бид нар ярьж байгаа нь энэ хоолоор дамжуулж бид өөрсдийн өвөрмөц байдлыг илэрхийлэх гэж оролдож байна гэсэн үг.

Мөн “Тогтвортой ноолуурын ёс зүйг тайлах нь” сэдэвтэй Канадын Венефегийн их сургуультай хамтарсан судалгаа хийж байна. Монголоос дэлхийд гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хамгийн амжилттай нь ноолуур байдаг. Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ олон янзаар харж, ярих болсон. Ноолууран бүтээгдэхүүн гарахдаа ёс зүйтэй байж чадаж байна уу, ямаа, түүнийг хариулж байгаа малчид нь байгаль дэлхийг сүйтгээд байгаа юм биш үү, нөгөө талаараа малчид бас ямааг зовоож ноолуур авснаараа амьтны эрхэнд халдаж байна гэхчлэн олон асуудлыг ярьж, ноолууран бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн. Тиймээс энэ нь ноолуур гэдэг зүйл мал аж ахуйн салбарын бүрдэл нэг хэсэг, нүүдлийн соёлын олон өвөрмөц илэрхийллийг таниулах, энэ бүтээгдэхүүн дэх соёлын үнэ цэнийг нэмэгдүүлэх, түүнийг олон улсад хүргэх үндсэн зорилготой ажил. 

-Хээрийн судалгаа хийхэд тулгамддаг асуудал гэвэл?

-Малчид байгалийн харилцан ялгаатай олон бүс бүслүүрт аж төрж байгаа. Тухайн байгаа газарт нь очиж тэдгээр хүмүүсийн хандлага, үзэл ойлголтыг мэдрэх шаардлагатай. Тэр хүнтэйгээ ярилцаж, орчинд нь мэдэрсэн зүйлсээ тэмдэглэж, үнэн бодитой дүгнэлт хийхийн тулд хээрийн судалгаа зайлшгүй чухал. Тулгамддаг асуудал цөөнгүй бий. Ихэнхдээ бид нар ганцаараа явдаггүй шүү дээ. Гадаадын судлаачидтай хамтарч их ажилладаг учраас олуулаа яваа үед хоноглох, буудаллах газар гэдэг ч юм уу асуудал байдаг. Антропологич нар аз болоход заавал буудалд бууна гэдэггүй нь их түшигтэй байдаг. Тийм учраас хаа таарсан газраа майхан саваа бариад явчихдаг. Монгол Улсад судалгаа хийхэд их чөлөөтэй, зохих шаардлагуудыг нь биелүүлсэн үед асуудалгүй. Очсон бүх газар орны удирдлагуудаас зөвшөөрөл авдаг. Судалгаа хийгээд цуглуулсан мэдээллээ боловсруулж удаан суухаар нуруу л их өвддөг дөө /инээв/. 

-Нүүдлийн соёл иргэншлийн тухайд залуусын хандлагыг хэрхэн харж байна? Ер нь антропологийн салбарт цаашид судалгаа хийх сонирхолтой залуус хэр их байгаа бол?

-Залуусын хандлага илүү эх оронч, соёлын илэрхийллийг дэмждэг давлагаа бий болж байна гэж хардаг. Учир нь хил даваад гарахад л чи хэн байхаас үл шалтгаалан өөрийн ард түмэн, улс орныхоо соёлыг хэр зэрэг мэдэж, илэрхийлж чадаж байгаа нь хамгийн чухал болоод байна. Тэр ч утгаараа гадаадад сурч байгаа оюутан залуус илүү үндэсний хэв маягийг илэрхийлсэн зүйлсийг чухалчилдаг болсон. Дотоодын үйлдвэрлэгчид ч гэсэн үндэсний хэв шинжийг агуулсан шийдлүүдийг илүүд үзэж, иргэд амьдралын хэвшилдээ энэ байдлыг илүү анхаардаг болсон шүү дээ. Манай салбар ухаанаар сурч, судлах сонирхолтой хүмүүс харьцангуй олон болж байна. Ялангуяа манай байгууллага /НСИСОУХ/ илүү антропологийн хэв маягтай судалгаа хийх болсноор судлаачид антропологийн мэргжлийг сонирхох, тэр чиглэлээр ажиллаж, амьдрах нь их болсон. Мөн манай МУИС-ийн Антропологийн тэнхим маш олон жил тасралтгүйгээр, чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргасаар байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (202.179.3.166)
    АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.121.247)
    Сайхан ярилцлага өгчээ, баяр хүргэе!
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    2 цаг 53 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    3 цаг 20 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    3 цаг 22 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    4 цаг 6 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    5 цаг 28 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    5 цаг 40 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    7 цаг 2 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    7 цаг 47 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    8 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    8 цаг 45 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    8 цаг 48 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    8 цаг 51 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    9 цаг 10 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    9 цаг 22 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    9 цаг 35 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    10 цаг 22 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    10 цаг 46 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    11 цаг 1 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    11 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    11 цаг 44 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК