Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тасгаар өнгөрсөн хоногт 522 хүн үйлчлүүлжээ. Үүний 441 нь нийслэлээс бол 81 нь орон нутгаас байна. Амбулаторийн үзлэгт 656 иргэн үйлчлүүлсэнээс нийслэлээс 444, орон нутгаас 212 иргэн үзүүлжээ. Нийт мэс засал 65 бөгөөд яаралтай мэс засал 16, төлөвлөгөөт мэс засалд 49, хэвтэн эмчлүүлсэн 442, эрчимт эмчилгээнд 23 иргэн эмчлүүлж байна.