Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга И.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо есөн салбар хороотой ажилладаг. Салбар хороодод 218 хүний бүрэлдэхүүнтэй ажилаж байна.
- Нэгдүгээр тогтоолоор Салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан
- Хоёрдугаар тогтоолоор Наадмын зардалын төслийг баталсан
- Гуравдугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын нээлт хаалтыг найруулах найруулагт томилсон
- Дөрөвдүгээр тогтоолоор Үндэсний их баяр наадмын зарим арга хэмжээний тухай баталсан
- Тавдугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулах зэрэг тогтоолуудыг баталсан.
Бэлтгэл ажлын явц 80 орчим хувьтай явж байна. Энэ нь өмнөх жилүүдийн наадмын бэлтгэл явцтай харьцуулбал нэлээд өндөр түвшинд байгаа.
Баяр наадмын тасалбарыг өнгөрсөн жил цахимаар борлуулсан. Энэ жил мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран цахимаар зохион байгуулна. Өнгөрсөн жил 11,12-ны билетыг нэг багц болгоод авдаг байсан. Харин энэ жил өдөр тус бүрээр нь авах боломжтой" гэв.
Д.Батчулуун