Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр "Шоппи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батзул тасалбартай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр "Наадмын комиссоос хамтарч ажиллах уу хэмээн санал тавьснаар манай компани тасалбар борлуулахаар сонгогдсон. Наадмын тасалбар дотроо төрлүүдтэй. Тухайлбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа борлуулагдана.
- Долоодугаар сарын 11-ны өдөр Баяр наадмын нээлт, бөхийн барилдаан
- Долоодугаар сарын 12-ны өдөр Бөхийн барилдаан, баяр наадмын хаалт
Наадмын тасалбарын enaadam.mn сайтаар борлуулна. Тасалбарын үнэ:
- Сүүдрэвчтэй 52500 төгрөг
- Сүүдрэвчгүй 42000 төгрөг
- Машины зөвшөөрөл 21000 төгрөг
Урьдчилаад enaadam.mn рүү нэвтрэн утас, хаягийн бүртгэл хийлгэж байхыг зөвлөж байна" гэв.
Д.Батчулуун