Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр үндэсний бөхтэй холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн ТНБ-ын дарга П.Сайнзориг танилцууллаа.
Тэрбээр "Энэ жил Үндэсний их баяр наадмаар 512 бөх барилдана. Өмнө жил тэгш ой байсан учраас 1024 бөх барилдсан. Зодог тайлах хүсэлт илгээсэн бөх байхгүй.
Бөхийн амалгаатай холбоотой асуудлаар түрүү жил наадамчдыг бухимдуулсан асуудал гарсан. Иймд програмын тусламжтайгаар зохион байгуулна.
Хоёрдугаарт, бөхчүүд өөрсдийн аль нэг нутгийг дурдуулдаг бол хоёр аймаг хоёр сум, 2-3 компанийн нэр дуудуулдаг зүйл бий. Тиймээс зохистой хэмжээнд байя хэмээн үзэж байна. Заал танхимын хувьд хичнээн байгууллагыг дурдуулж болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)