Манай улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн Их сургуулийн эмнэлэгтэй хамт ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 2022 оноос хойш хэд хэдэн удаагийн уулзалт хийсэний дүнд ийнхүү албан ёсоор ажиллах үндэс тавигдаж байгаа аж. Эва эмнэлэг нь хоёр салбар эмнэлэгтэй ба Сөүл дэх салбар нь 1014 ортой, хамгийн орчин үеийн эмнэлэгийн нэг юм. Тус эмнэлэгтэй зүрх судас, хавдар, үе мөч, мэдрэлийн мэс засал, уролог, дүрс оношилгоо зэрэг тусламж үйлчилгээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.