Цагдаагийн ерөнхий газраас улс орон даяар "Нэг зам-Нэг соёл" нөлөөллийн аяныг энэ цаг мөчид улс орон даяар эхлүүллээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох хандлагыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд "Яараад яахав дээ", "Ирээдүйгээ хамнаалъя", "Аажууу явбал аяндаа хүрнэ дээ" зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж байна.
Гэсэн ч амралт зугаалгын улиралд орон нутгийн замд зам тээврийн осол, түүнээс улбаатай амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр хэвээр байна.
2022 онд улсын хэмжээнд зам тээврийн ослоор 539 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Иймд "орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Нэг зам-Нэг соёл" аяныг наймдугаар сарын 18 хүртэл эхлүүллээ.