Энэ сарын 25-ны 18:37 цагт усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сумыг өчигдөр оройн 20:24 цагт цахилгаан эрчим хүчинд холбосон болохыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ. Тодруулбал, "ЦДҮС" ТӨХК-ийн таван салбарын 158 ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв хоног 24 цагаар ажиллаж тулгуур багануудыг сэргээн засварлажээ.
Сэтгэгдэл (1)