зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨДӨӨ РҮҮ НИС

2023-7-04
0
ЖИРГЭХ

Нислэгийн үнэ яаж 2-2,5 дахин хямдарсан бэ?

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн нислэгийн үнийг 50-70% багасгах боломжтой өнгөрсөн оны 11-р сард хэлсэн үг итгэхэд бэрх сонсогдож байв. Нийтийн бие засах газар хүртэл 100 төгрөгөө 200 болгож нэмчихээд түл шатахууны үнийн өсөлт рүү заадаг байхад онгоцны тийзийг эрс хямдруулах нь хэлэхэд амархан, хийхэд хэцүү ажил.

Харин энэ үг 7 сарын дараа биеллээ олж, МИАТ-ын онгоц 6-р сарын 30-нд Ховд руу нислээ. МИАТ 15 жилийн дараа дотоодын нислэгээ сэргээж байгаа нь энэ юм. Өлгий, Ховдоос хот ороод буцах тасалбар хоёр талдаа 1,5-1,7 сая байсан бол 810-902 мянган төгрөг болж хямдарсан байна.

Улаангом, Улиастай чиглэлд хоёр талдаа 1,3-1,4 сая төгрөг төлдөг байсан бол 633-852 мянга болсон байна.  Даланзадгад руу  500-617 мянган, Мөрөн рүү 500-680 мянгад, Алтай руу 733-852 мянга, Чойбалсан 537-617 мянган төгрөг болжээ. Орон нутаг руу онгоцоор ирж очих үнэ тариф 2,2,5 дахин хямдарсан байна. Засгийн газрын ХЭГ-ын харъяаны 1111 төвд орон нутгийн нислэгийн үнэ их байгаа тухай гомдол багагүй ирдэг. ШӨХТГ шалгалт явуулдаг боловч дангаар ноёрхол тогтсон нөхцөл байдлыг сануулах, торгох зэргээр үндсээр нь өөрчилж, үнэ тарифыг нь буулгах боломжгүй. 

Нэг удаагийн биш, зөвхөн наадамд зориулсан ч бус байнгын big sale  зарлаж буй энэ “бэлэг”-ийн өртөгт төсвөөс хөнгөлөлт, татаас орж шингээгүй. Цэвэр бизнесийн өрсөлдөөний зарчим үйлчилж байна. Хувийн хоёрхон компани хөдөө, орон нутагт нисч, монополь тогтоосныг задалснаар нислэгийн тасалбарын тариф буурч байна гэсэн үг. Зорчигч цөөн тул “АэроМонголиа” 7-р сараас бүх нислэгээ, “Хүннү эйр” энэ сарын эцсээр баруун аймгуудын чиглэлээ цуцалсан. Нэг хүнд оногдох газар нутгаар дэлхийд тэргүүлдэг, хүн амын сийрэг суурьшилтай Монголд хот, хөдөөгийн хооронд зорчигсдын дөнгөж 0,1 хувь нь онгоц сонгодог. “Хөвөн үүлсийн дээгүүр, хөхрөх уулсын доогуур” газрын хол, усны уртыг цаг хугацаатай товчлон, хүрэх агаарын замыг  99,99% нь сонгодоггүй нь олон шалтгаантай боловч хамгийн гол нь үнэ тариф.  Газраар цаг хэмнэхгүй ч зардал мөнгө нь хямд учир дийлэнх тохиолдолд машинаар зорчдог. Өлгий рүү хоёр талдаа 1,7 сая бол Сөүл рүү тийм үнээр очоод ирж болдог. Орон нутгийн нислэгийн зах зээлд хоёрхон компанийн хооронд өрсөлдөөн гэхээр юм байсангүй нь үнэ өсөх үндсэн шалтгаан болж байсан. 89 хувь буюу 10 зорчигчийн 9 нь аймгийн төвийг зорсьон иргэд биш уул уурхайн ажил хэргийнхэн. 11 хувь буюу 10 зорчигчийн 1 нь зуны гурван сард нийслэлээс алслагдсан Ховд, Өлгий, Улаангом руу явах жуулчид. Дотоодын нислэгийн төлбөр Сөүл, Бээжингээс Америк хүрэхэд зарцуулах мөнгөнөөс их болчихоод байдагт өрсөлдөөн үгүйгээс гадна мэдээж түлш шатахууны үнийн өсөлт, валюттай харьцах төгрөгийн ханшны сулрал. “СодМонгол”, “Шунхлай”, “Монголиа авиашин фүел”, “Эрчис ойл” гэсэн хувь, хувьсгалын 4 компани Оросын “Роснефть”, “Газпром”-оос агаарын хөлгийн ТС-1 түлш импортолдог. “Эрчис ойл” ТӨХК 3,713 төгрөгөөр сумлаж байгаа нь дэлхийн зах зээлийн ханшаас 49%, хилийн үнээс 13% өндөр. “Монголиа авиашин фүел”-ийнх олон улсын зах зээлийн ханшаас 100%, хилийн үнээс 44%-иар илүү байх жишээтэй. Агаарын тээвэрлэгч өөрийн зардлаар онгоц сумлах түлшээ орон нутагт хүргэдэг нь хөдөөгөөс хот руу нисэх үнэ өсөхөд нөлөөлдөг.      

Хувийн компаниудын онгоцны суудал дүүргэлт бага учир ашгаа бодоод нислэгүүдээ цуцалдаг. Засгийн газар хувийн авиа компаниудтай ширээний ард сууж, үнэ тарифаа буулгах боломжийг судалж үзэхийг хүсч, яриа хэлцэл өрнүүлсэн боловч тэд ашиггүй гэж үзжээ. Онгоц нь 70 хувийн суудал дүүргэлттэй байж алдагдалгүй байх тооцоотой. Харин дундач суудал дүүргэлт нь 71 хувь байдаг нь алдагдалтай нислэг олон тохиолддог, хуваариа цуцалдаг нь үүнээс улбаатай. Энэ оны 4-10 дугаар сар хүртэл хугацаанд төлөвлөгдсөн 694 нислэг цуцлагдсан байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ-д орон нутгийн нислэгээ шинээр сэргээх, хот, хөдөөг  зорихдоо үнэ тарифаа буулгах арга зам олж, эрэл хайгуул хийхийг 2022 оны 11-р сараас үүрэг чиглэл болгосноор судлан тооцоолж эхэлжээ. Эхний ээлжинд 50-70 хувь, хоёр талдаа 2-оос 2,5 дахин хямдруулах боломжтойг судлан тооцоолсон байна.

Хувийн цөөн компанийн монополийг задалж, чөлөөт өрсөлдөөн үүсгэж, нэг удаагийн нислэгээс цөм хийх биш тогтмол үйлчилж, тогтвортой ажиллах бодлого зорилт, бизнес төлөвлөгөөний үр дүнгээр үнэ хямдарч эхэлж байна. Эхэлж байна гэдэг нь хямдарсан үнэ ахиад хямдарна. “МИАТ” Өмнөд Африкийн CEM AIR компаниас CRJ-200 онгоц нойтон түрээсээр авч, 8 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нисч эхэлсэн. Хуурай түрээсийн онгоц нь 11-р сард ирэхээр нисдэг давтамж нь нэмэгдэж, үнэ нь ахиад буух юм байна. Нойтон түрээс гэдэг нь инженер техникийн зэрэг сервис, үйлчилгээ нь дагалддаг. Хуурай гэдэг нь түрээсээ дагалдах олон төрлийн үйлчилгээ нь шингээгүй, зөвхөн онгоцоо авдаг. Ийм нөхцлөөр авахаар өртөг нь багасна, дагаад үнээ буулгах боломж нэмэгддэг юм байна. Хуурай түрээсээр онгоцоо авахаар нислэгийнх нь тоо давтамж өсч, 7 хоногт 5-7 удаа нисэхээ төлөвлөжэ. Нислэгийн давтамж, зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нэг зорчигчоос авах үнэ тарифаа буулгах боломж бүрдүүлэх тооцоо судалгаа гэсэн үг. 

МИАТ-ын 8 чиглэл дэх зуны нислэгийн цагийн хуваарь гарчээ. Ихэвчлэн өглөө, өдрөөр МИАТ нисэх болсон нь баруун аймгуудын чиглэлд үлдсэн “Хүннү Эйр”- шөнийн цагийн хуваарьтай давхцахгүй юм байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ орон нутгийн нислэгээ сэргээсэн өдөр “Цаашид авиа компаниуд чөлөөтэй өрсөлдөх, энэ салбарт орж ирэхийг дэмжих болно. Аж ахуйн нэгжүүд зах зээлийн давамгай байдал, тусгай зөвшөөрлөө ашиглаж үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлу буй бүтээгдэхүүнээ хязгаарладаг, үнийг нь өсгөдөг, зохиомол хомсдол үүсгэдэг үзэгдэл байх ёсгүй” гэж хэлсэн. Хөнгөлөлт, татаасаар биш үнэ тариф, үйлчилгээний чанар, цаг агаарын ноцтой үзэгдлээс бусад үед хуваарьт нислэгээ ягштал мөрддөг соёл зэрэг чөлөөт өрсөлдөөний боломжийг ашиглах нь тодорохой байна.  

2023 онд олон аймагт тэгш ойгоо тэмдэглэх, гадаад, дотоодын жуулчдын урсгал өсч буй оргил үед МИАТ 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээсэн нь дотоодын агаарын тээврийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн үүсч, үр шимийг нь иргэд хүртэх хувьсгалын тохироо бүрдлээ. Хөдөө рүү нис! Үнэ нь 2-2, хувь дахин хямдарсан. Намар ахиад ч хямдарна. МИАТ нэг зорчигчтой байсан ч хуваариараа ниснэ.

 

Б.ЭГШИГ 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
Амралтын өдрийн жор: Испани омелетт
Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
Улаанбаатарт 29 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    15 цаг 52 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    17 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 23 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    21 цаг 40 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    21 цаг 45 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    21 цаг 50 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    21 цаг 53 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    21 цаг 59 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Уржигдар 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК