ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Судлаачийн шинэ санаа-шинэ судалгаа” дөрөв дэх удаагийн семинарт АНУ-ын Ратгерсийн Их Сургуулийн профессор Саймон Викхамсмит уригджээ. Тэрбээр “Уран зохиол судлалын шинэ хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Семинар 2023 оны доллдугаар сарын 7-ны 11:00 цагт ШУА-ийн ХЗХ-ийн 202 тоот танхимд болно.
Саймон Викхамсмит нь АНУ-ын Вашингтоны их сургуульд "The Interrelationship between Humans and their Environment in G.Mend-Ooyo’s Altan Ovoo” сэдвээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн төдийгүй Монголын уран зохиолыг англи хэлнээ орчуулдаг туршлагатай орчуулагч юм.
Энэ удаа уран зохиол судлахын мөн чанар, уран зохиолын төрөл зүйл, орчин үеийн уран зохиолын онолын чиг хандлага, шинэ түүх судлал (New Historicism), Постколончлол шүүмжлэл (Postcolonial Criticism), Формализм (Formalism), Деконструкци (Deconstruction), Марксист шүүмжлэл (Marxist Criticism) зэрэг агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж Монголын уран зохиолын талаар судлаачийн байр суурь, үзэл баримтлалаа дэвшүүлж энэ талаар ярилцах юм.
Утга зохиол сонирхогч, судлаач хэн бүхэнд утга зохиолын онол, арга зүйн талаар харилцан ярилцаж үзэл бодлоо солилцох боломж ийнхүү нээлттэй аж.