Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас голууд үерлэсэн хүнд нөхцөл байдалтай холбогдуулан зарим ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар үерийн даланг хүчитгэхэд оролцож байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Силла ландскэйп” ХХК үерийн далан босгох, элс хайрга зөөх зэрэг ажилд өөрсдийн санаачлагаар оролцжээ.
Тус компани ковш, экскаватор, хово, бобкат, өөрөө буулгагч зэрэг нэн шаардлагатай 7 техник төхөөрөмж, 21 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг гарган үерийн хариу арга хэмжээ авах ажиллагаанд сайн дураар үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.