ХӨСҮТ-ийн гадаа талбайд
08:30 цагт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалт болно.
10:00 цагт Хурд хамтлагийн "Цэргийн бодол" дуунд Төрийн соёрхол хүртээнэ.
ШШГЕГ-ын байранд
11:00 цагт Хэнтий аймгийн Чингис хот хүртэл гүйлтээ эхлүүлж буй 407 дугаар хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин, цэргийн хурандаа Б.Цэвээндашийг үдэн гаргана.
ЭМЯ Б танхимд
12:00 цагт ЭМЯ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Улаанбаатар чуулгын байранд
14:00 цагт Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг танилцуулна.