Туул голын усны халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийн, хамгаалалтын далан босгожээ. Тэгвэл авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан 12 чиглэлийн 104 автобусны чиглэлд өөрчлөлт оруулан зохицуулж байна. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, хэлтэс, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4828 ажилтан, албан хаагч 403 техниктэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны хойд тал буюу Алтай хотхон руу ордог гүүр орчмын усны түвшин буусан байна.