Орхон аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг “Эв мөнхийн тусгаар монгол” сэдвийн дор зохион байгуулах юм байна. Баяр наадмын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёл урлагийн цогцолборын найруулагч Д.Одончимэг, туслах найруулагчаар Б.Ренцэнмядаг нар ажиллаж байна. Нээлтийн арга хэмжээ “Монголын нэг өдөр”, “Эрдэнэтийн залуус бидний ирээдүй”, “Эрийн гурван наадам” магтан дууллаас гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Орхон аймаг энэ жилийн баяр наадмаа шинэ цэнгэлдэх хүрээлэндээ зохион байгуулах бөгөөд засварын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.