зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ

2023-7-08
0
ЖИРГЭХ

Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал,  долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,100 иргэн, 11 байршилд гудамж зам 108 барилга байгууламж үерт өртсөн. Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө, 8-ны өглөөний байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж, 6:00 цагийн байдлаар 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Хотын хэмжээнд нийт 85 дэд өртөөний 6,889 хэрэглэгч хүчдэлгүй байна. Тухайлбал, Сэлбэ гол дагуу байршилтай 5, 6 буудал орчмоор, “Натур” төв, “S Outlets” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Дунд гол дагуу байршилтай “Ирээдүй” хороолол орчмын хэрэглэгчдийн хүчдэлийг салгасан, эрсдэл буурмагц цахилгааныг залгана.

Нийслэлийн хэмжээнд усанд автсан нийт 144 орон сууцнаас 43 мото помп ашиглан 79 орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгах ажлыг хийж байна, орон сууцны 65 барилгын усыг соруулж байна. Үерийн усыг соруулаагүй 13 байр бий.

Одоогоор 51 тээврийн хэрэгслээр 59 рейс явж 1260 шоо метр шороог зөөж буулган, “Улаанбаатар Буян” ХХК-ийн урд төв зам дагуу, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу 181 метр урт, 10 метр өргөн, зургаан метр өндөртэй далан босгоод байна. Мөн “Khan Hills” хотхоны баруун талын зам дагуу далан, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны үерийн далан, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу даланг сэргээн босгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн долоон хорооны нийт 555 өрх усанд автсанаас 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнөөдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим байршилд авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тухайлбал, Хүй долоон худгийн зам, 22-ын товчооны зам, Эмээлтийн зам, Хувьсгалчдын гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Бэлх, Сэлхийн зам, Шадивлангийн замуудад нүхэн эвдрэл засварлах ажил хийж байна. “Натур” төвийн замын хөдөлгөөнийг нээсэн гэлээ.

Цэргийн алба хаагчид 8-10 цагаар ээлжлэн ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 5,320,000 ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгээд байна. Ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт  46 ариутгагч ажиллаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 27-р хорооны үерт автсан 42 байрны орц, гадна орчин, цахилгаан шат, хогийн цэгүүдэд 70 бодис ашиглаж халдваргүйтгэл хийж буй. Ариутгагч бодисын нөөц хангалттай.

Түүнчлэн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 16 байгууллагын 610 албан хаагч 6.1 сая ам метр авто болон явган зам талбайг цэвэрлээд байна.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, дотоодын цэргийн ангиудын алба хаагчид гудамж талбайд хуримтлагдсан лаг, шаврыг зөөж ачих, үүссэн бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Тэд хоногт 8-10 цагаар ажиллаад сэлгэх байдлаар буюу ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа. Олон нийтийн сүлжээнд гарсан гудамжинд унтуулж байна гэсэн мэдээлэл ташаа” гэж онцолсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
Амралтын өдрийн жор: Испани омелетт
Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
Улаанбаатарт 29 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мал (103.212.116.175)
    Ийм Малнуудаар удирдуулж ч байх гэж. Таарсан эзэн зарц хоёр вэ.
    2023 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    53 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    1 цаг 11 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    1 цаг 16 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    1 цаг 21 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    1 цаг 24 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    1 цаг 30 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    17 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    18 цаг 0 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    18 цаг 17 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    18 цаг 43 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    19 цаг 22 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    21 цаг 16 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    21 цаг 26 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    21 цаг 28 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    22 цаг 20 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    22 цаг 46 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    23 цаг 14 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    23 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ
    23 цаг 48 мин
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК