Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДУРСАМЖ: Хөлстэй тохом сэврээсэн сэрүүн дэнжийн НААДАМ

2023-7-10
0
ЖИРГЭХ

Үүрийн тэнгэр дор, нам гүмийн дунд зогсож асан хүлэг, эзэн хоёр. Тэд ийм л “нам гүм”-д хувираад арваад онтой улиран оджээ. Дүр төрх нь сэтгэлд хойтон жилийн наадам шиг холдож, энэ жилийн наадам мэт ойртоно. Ийм дуртгал болоод бодлын зайд сунайж, сунайж сумын наадам болно доо.

Өвөө минь монгол гутлаа хонгилдог өмсөж, дээлээ нөмрөөд үүрийн борооноор хүлгийнхээ уяаг эргэж байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Сумын наадам бидний хувьд үгүйлэн дурсах, бахархан дуулах мөч билээ.

Чөдрийн морь дөхүүлж гэрээдээ алхсан зам шиг, хөлстэй тохом сэврээсэн салхитай сэрүүн дэнж шиг, цулбуураа мөрөн дээгүүрээ давуулдаггүй монгол хүний ёс шиг, сойлго таарсан морьд живэр сөрөн зогсох шиг “дотно өдрүүд”.

Наадмын өглөө морьдын уяанаа гийнгоон дуу хадаж, гурав тойроход нь уулын будан сарних шиг болно. Багад бол хөтөлгөө морьтой хүмүүс сумын зүг хатируулж, нэгнийдээ бууж мордон явдаг байлаа. Энэ нь уяа сойлго нь төдий л таараагүй моринд сунгаа шиг л зүйл дээ. Өдгөө машины чиргүүл дээр ачаад төв ордог болчихсон. Бид ингэж хувьсан өөрчлөгдсөн. Явахын өмнө хүлгийнхээ магнай болон хондлойд сүү дусааж, үлдснийг нь тэнгэрт өргөнө. Ингээд магнайдаа сүүтэй хүлэг, уяач, унаач, гэргий тэргүүт хүмүүс сумын зүг одно доо.

Тоосон дундаас сугарч, гал цахилах шиг цойлох тэр хүлэг, хэнийх вэ... Хусуураа гартаа сэлэм шиг атгасан хөрслөг бор эр, малгайгаараа хөлсөөрөө шударсаар барианы зүг гүйж харагдана. 

Бас нэг онцлог бий. Уяачийн гэргий хурдан морины бариан дээр зүгээр очихгүй. Өглөө эртлэн чанаж хөргөөсөн “бор цай”-гаа савлаж очно. Ангаж ирсэн унаач хүүгээ тосож авна, халуунд морины зооны мах барьвал хүйтэн ус дөхүүлж өгнө. Тэд туслах уяач л гэсэн үг. Сумын наадамд хүн бүр оролцоно. Гэр бүлийн хүн барилдвал дагаж барилдчих гээд, морь “таван толгой"-д давхихад цулбуур дутвал хямарчих гээд л.

Зарим хүмүүс сумын наадмын уйтгартайг гайхна. Харин энд сумын наадмын хурдан өнгөрдгийн гунигтайг хэлэлцэнэ. Буйд суурингийн хүн болгон амьдрал ахуйнхаа хүлээснээс салж, зөвхөн морь, бөх, сур харваагаар сэтгэлээ баясган суудаг билээ.  

Энэ үеэр ар дааж үлдэх нь “Ардын баатар” болсноос ялгаагүй. Наадам хэд хоног үргэлжилсэн тэр зун, үд хэвийхийн алдад  ширүүн бороо цутгаж, тэнгэр хүрхрэн дуугарч, гэрийн өрх салхинд хөөрөн бууж байлаа. Дүүгээ гэр дээр гарган өрхний хошууг чулуугаар торгоож, малын  хотонд Өлзийхүүг босгочхоод орно. Бид аавын дээлийг хуваан нөмрөөд зуухны гал руу лааны эрвээхэй мэт татагдан суусан сан. Тэгэхэд аянгат тэнгэр, аадар бороо, боохой гурваас илүү “Уулс” аймшигтай санагдаж билээ. “Булшит”, “Хүн тавьдаг” зэрэг нэртэй  уулаар малаа хариулаад явж байхад хүний цагаан чулуу хаа нэг таардаг гэх аавын яриа үе үе зүрхэн дээр дэлдэнэ.

Гэвч уулс нөмөртэй, уулс сүрлэг, уулс гэгээн...  Ийм бодлын төгсгөлд ээж, аав хоёр ирнэ. Ингэж л дүү бид хоёрын наадам эхэлдэг байлаа.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
“Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    27 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    53 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    1 цаг 2 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    1 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    2 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2 цаг 14 мин
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
    2 цаг 54 мин
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
    3 цаг 8 мин
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
    3 цаг 10 мин
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
    3 цаг 34 мин
  • GenZ үеийнхэн чихэвч хэрэглэх дуртай, гэхдээ тэд эрсдэлийг нь мэддэг үү?
    3 цаг 40 мин
  • Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 44 мин
  • Үйл явдал: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар МҮХАҮТ-ын Их танхимд болно
    3 цаг 48 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай танилц
    3 цаг 50 мин
  • Монголын сүмочид медалийн хур буулгав
    4 цаг 6 мин
  • Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
    4 цаг 10 мин
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    21 цаг 6 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    22 цаг 4 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    23 цаг 12 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    23 цаг 14 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК