Монголын эрүүл мэндийн салбарынханы дунд анх удаа зохион байгуулагдаж буй "МЕДЛИГ-2023" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт болж, алтан цомын эздээ шалгарууллаа. Эрүүл мэндийн салбарынханы сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тус тэмцээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрэгтэй баг тамирчид алтан цомын эзэд болов. Мөн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн их эмч Э.Гантөмөр шалгарсан байна. Нийт гурван сарын хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг баг тамирчдын дунд нөхөрсөг бөгөөд ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж, багийн зохион байгуулалт болон тоглолтын ур чадвар, гайхалтай шийдлүүдийг харуулсан юм.