Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Зэвсэгт хүчний 353-р Цэргийн анги болон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороотой хамтран Төр-хурахын аманд Улсын баяр наадмын үеэр цугларсан хур хогийн цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулж нийт дөрвөн тонн орчим хог цэвэрлэсэн байна.
Мөн Богдхан уулын Түргэн, Өвөрзайсан зэрэг амуудад орчны аж ахуйн нэгж байгууллага, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хамт олондоо хамтран Улсын наадмаар агаар салхинд гарсан иргэдийн хогийг нэг цэг дээр цуглуулж таван тонн хогийг ачуулжээ. Түүнчлэн өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сайн дурын байгууллагатай хамтран Туул, Зайсангийн аманд цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна.