10.00 цагт: МҮХАҮТ-д: БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоо (Янтайн ерөнхий худалдааны танхим)-оос бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт зохион байгуулна.
11.40 цагт: Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын 15 дахь удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургалт, дадлагын үйл ажиллагаа болж байна. Хамтарсан сургалт, дадлага 7 дугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ.
14.00 цагт: Монголын Хүүхдийн төв номын сан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүүхдийн номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Эх хэл бичиг соёлоо дээдлэгч монгол хүүхэд" өдөрлөг зохион байгуулна. Утас: 9311-1152.
-МҮХАҮТ-ын Экспертизийн газраас үерийн хохирлын дүгнэлтийг гаргах хугацаа өнөөдөр дуусаж байна. Тус танхим хөндлөнгийн шинжээчийн буюу экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоон ажиллав.