"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Дагвадоржийн сонгодог урлагт оруулж буй хувь нэмрийг үнэлж хоёр өрөө байраар шагнаж урамшуулжээ. Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын санаачилгыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ЗХУ-ын ардын жүжигчин К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.
Мөн нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучдаас 35+дээш насны ангилалд
" Академик буюу Сонгодог дуурийн дуу"- ны төрөлд ТЭРГҮҮН байр,
" Эстрадын дуу"-ны төрөлд ТЭРГҮҮН байр
" Эх оронч дуу"- ны төрөлд ТЭРГҮҮН байр
Исаак Дунаевскийн урын сангийн " ШИЛДЭГ ДУУЧИН" шагналыг тус тус хүртсэн юм.