Өчигдөр хүчтэй орсон борооны улмаас нийслэл дэх голын усны төвшин нэмэгдсэн. 16:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад, Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай 2-4 см-ээр буурчээ. Харин Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд 34 см нэмэгдэж, үерийн түвшинг 22 см давсан байна. Туул гол Улаанбаатар хот орчимд 4 см давсан бол Алтанбулаг сум орчимд 38 см нэмэгдэж үерийн түвшинг 10-20 см даван үерлэж байна.