зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТАРВАГАН ТАХАЛ өвчний тухай бид юу мэдэх вэ

2023-8-08
0
ЖИРГЭХ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд тарваган тахал өвчний нэг тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа талаар ЗӨСҮТ-өөс мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тарваган тахал өвчний тухай, халдвар дамжих зам болон сэргийлэх аргыг хүргэж байна.


Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог бөгөөд одоогоор нийт нутаг дэвсгэрийн 443.3 км2 буюу 28.3% тарваган тахлын байгалийн голомттой байна. 

Өвчний тодорхойлолт:

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин.

Үүсгэгч:

Үүсгэгч Yersinia pestis нь грам сөрөг зууван хэлбэртэй, аналины будгуудаар хоёр туйл нь тод будагддаг, үр үүсгэхгүй хөдөлгөөнгүй савханцар.

Тархалт:

Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд экологи-газар зүйн онцлогийг харгалзан тарваган тахлын байгалийн голомтыг уулт-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваадаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,3 % буюу 18 аймгийн 132 сумдын 443,3 км2 талбай тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд байгалийн голомтонд мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд араатан амьтад, мачин шувууд тодорхой хэмжээгээр оролцдог. Гэрийн тэжээвэр амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчлөх тохиолдол байдаг. Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал 4-р сараас сэргэн идэвхжиж, 8-9 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог.

Тархвар судлал:

Эх уурхай:

Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.

Халдвар дамжих зам:

Шууд хавтлын зам:

Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.

Дам халдварын зам:

Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.

Агаар дуслын зам:

Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.

Хоол хүнсний зам:

Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.

Нууц үеийн хугацаа:

Нууц хугацаа хэдэн цагаас 6 хоног хүртэл үргэлжилнэ.

Өртөмхий бие:

Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр. Өвчилсний дараа дархлаа тогтох боловч дахин халдвар авч өвчилж болно.

Эмнэл зүй:

Өвчин угтал үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрнэ.

Тарваган тахлын эмнэл зүйн хэлбэр:

  1. Арьс
  2. Булчирхай
  3. Уушги
  4. Үжил
  5. Гэдэс
  6. Залгиур хоолой

Оношилгоо:

Бичил харах, ийлдэс судлал, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр оношилдог.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

  • Тарваган тахлын сэжигтэй өвчтөнөөс сорьц авахдаа эмнэлзүйн хэлбэрээс шалтгаална. Эмнэлзүйн аль ч хэлбэрийн үед өвчтөнөөс цус авна.
  • Арьсанд үүссэн эмгэг өөрчлөлт бүхий хэсгээс физиологийн уусмал шингээсэн ариун савхаар арчин авч, 0.5-1мл рН-7.2 бүхий физиологийн уусмалтай хуруу шилэнд хийнэ.
  • Булчирхайг спирт, иод, спирт гэсэн дарааллаар булчирхайн төвөөс зах руу нь арчиж, 0.5-0.7мл физиологийн уусмал бүхий тариурыг булчирхайн төв хэсэгт хатган шахаад буцааж соруулж авна. Цоорсон булчирхай, хатиг, шархнаас гожсон шүүдэс, үхэжсэн хэсгээс сорьц авч болно.
  • Уушгины хэлбэр буюу тахлын хатгалгын шинж тэмдэгтэй тохиолдолд өвчтнөөс цэр, залгиурын арчдас авна.
  • Үжлийн эмнэлзүйн шинж илэрсэн үед шинжилгээнд цус авна. Үүний тулд өвчтөний тохойн хураагуур судаснаас 5-6 мл цусыг вакум тенерт соруулан авч, ариун хуруу шилэнд ханыг дагуулан болгоомжтой юүлнэ.
  • Гэдэсний хэлбэрээр өвчилсэн хүнээс өтгөн, эсвэл шулуун гэдэснээс арчдас авна. Өвчтөний өтгөнөөс 30-50 гр-ыг шилэн саванд эсвэл шулуун гэдсэнд ариун бамбарыг 6-7 см гүнд оруулж арчиж авна.
  • Өвчтөнөөс антибиотик эмчилгээ дууссаны дараа халдваргүй болохыг баталгаажуулахааар 2 хоногийн зайтай 3 удаа эмнэлзүйн хэлбэрээс хамаарч сорьц аван шинжилнэ.

Цуглуулсан сорьцыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн аргуудаар шинжилнэ.

Сэргийлэх арга хэмжээ:

  • Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд Засаг зхиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулна.
  • Тарваган тахал өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын хэлтэс, штабын хурлаар хэлэлцүүлэн, жил бүр тодотгол хийж, хэрэгжүүлнэ.
  • Хүн амд тарваган тахлын талаар сурталчилгаа хийж, зөв дадал, хандлагыг бий болгох, тарваган тахлын голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.
  • Тарваган тахлын голомттой нутгийг хянах, шинжлэх, байгалийн голомт дахь халдварын эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Олн улсын онгоцны буудалд нисэх онгоц буулгах, хилийн боомтод галт тэрэг, авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулна. 

 

 

Монгол улсад 1999-2019 онд тарваган тахлаар  60 хүн өвчилж 18 (30%) нас барсан байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 15 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    3 цаг 48 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    3 цаг 52 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    4 цаг 5 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    5 цаг 0 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    5 цаг 1 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    6 цаг 7 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    7 цаг 45 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    8 цаг 20 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    8 цаг 38 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    9 цаг 10 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    9 цаг 15 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    9 цаг 34 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    9 цаг 35 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    9 цаг 49 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    10 цаг 1 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    10 цаг 19 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    10 цаг 22 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    10 цаг 30 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    10 цаг 36 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК