Иргэдийн төлөөлөл “Ногдол ашгаа авахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүснэ” сэдвээр мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Монголчууд биш баялагтаа эзэн биш гуйлгачин байна. Арабын шахууд шиг амьдрах боломжтой ийм сайхан улсад төрсөн азтай ард түмэн. Гэтэл бид гуйлгачингийн амьдралаар амьдарч байна.
Нийт иргэдийн 70 хувь нь гуйлгачин болчихсон байна. Дундад давхарга байхгүй болжээ. Дундад давхаргыг нухчин дарж байна.
Одоо Монголд зах зээлийн нийгэм гэж байхгүй гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хэлж байсан. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлал хийхдээ ичсэн байх гэж бодож байна. Гэхдээ тэд ширэн нүүртэй учир ичихгүй л дээ. Ой санамжтай баймаар байна, Монголчууд аа. МАН хүний нөөцгүй болсон байна гэдэг нь харагдаж байна. Хулгайч нараа эргүүлэн албан тушаалд томилдог. 177,5 тэрбум төгрөгөөр коксожсон нүүрс авах юм гэнэ. Коксожсон нүүрс Монгол Улсад бий. Улаанбаатар хотын иргэдийг туршидгаа туршсан шүү дээ. Бид ногдол ашгийг үхэн үхтлээ шаардана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)