Монгол Улсад анх удаа 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медал гардуулав. Энэ үеэр багийн дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Серийн хоёр улсын найрсаг харилцаа, манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэн “Найрамдал” одонгоор шагнасан юм.