Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медал гардуулав.
- 3Х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.
Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Серийн хоёр улсын найрсаг харилцаа, манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэн “Найрамдал” одонгоор шагнав.