Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт Үндэсний төв номын сангийн шинэ байранд болно.
12:00 цагт: Шинэ намыг шинэчлэх онцгой түр хорооноос Улсын дээд шүүхээс шинэ намыг ардчилсан намтай нийлж, татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Ньюс” төвд мэдээлэл өгнө.
13:00 цаг: 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг ССАЖЗЯ-нд хүлээн авч, Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулна.