зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлгэ дүүрэн ерөөлтэй "Бүрэн Монгол" төсөл Булган аймагт хэрэгжлээ

2023-8-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн 17 дахь үйл ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 08-ны өдөр Булган аймагт боллоо.  

 

Улсын хэмжээнд буюу 21 аймгийг хамран хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ж.Отгонбат, Ц.Нарангарав нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулж, энэхүү баярт явдлыг тохиолдуулан Булган аймаг дахь "Бүрэн Монгол" төслийн гишүүд хурдан дааганы уралдаан, дэмбээний тэмцээн, хүүхдийн бөхийн барилдаан, эмнэг сургах зэрэг өв уламжлалыг харуулсан уралдаануудыг зохион байгуулав.

 

Улсын аварга П.Бүрэнтөгс төслийг нээж хэлсэн үгэндээ, “Яг Монгол ахуй, Монгол наадмыг санагдуулсан энэ тал дээр нэгэн сайхан залуу хосыг сонгож манай төсөл хэрэгжиж байгаад хамт олны өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Бидний зорилго олон түмэн та бүгдийн ивээл дор өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаад туйлын баяртай байна. Хос залуустаа сайн сайхныг хүсэхийн ялдамд энэ бол бидний зүгээс та хоёрт өгч буй томоохон дэмжлэг, мөн олон түмэндээ үлгэр дуурайл болж явах маш том хариуцлага ногдож байна” хэмээн онцоллоо.

 

Ж.Отгонбатынх гурван охинтой бөгөөд туслах малчид, нийгмийн идэвх оролцоо сайтай, бусдад тусархаг, ёс заншлаа чухалчилдаг, нутаг орондоо нэр хүндтэй айл болохыг нутгийн иргэд хэлж байв.

Мөн тэд 10 гаруй жил мал маллахдаа айраг, цагаан идээгээ уламжлалт хэв маягаар бэлтгэн түгээж, өв соёл, ёс уламжлалаа дэлгэрүүлж яваа үлгэр жишээ гэр бүл юм. Тиймдээ ч ааль болоод ажил сайтай энэ айлд хүмүүс зорьж ирэн айраг уух дуртай гэнэ.

 

Гэрийн эзэн Ж.Отгонбат 2012 онд 032 дугаар ангид цэргийн алба хашиж байх хугацаандаа төрийн их есөн хөлт цагаан тугаа Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд залж байсан. Сонирхолтой нь, тэр жилийн наадамд улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан цолоос ес даван түрүүлж улсын арслан болсон билээ. Төрийн их бэлгэдэл болсон тугийг нэг нь залж оруулсан бол нөгөө нь түрүүлж цэнгүүлсэн энэхүү бахдам явдлаас 11 жилийн дараа аваргынхаа хишгийг хүртэж буйгаа гэрийн эзэд баясал дүүрэн ярьж байлаа. Туг сүлд, өргөө гэрээр санаандгүй холбогдсон учралын сэжмийг аварга ч мөн бэлгэшээж байв. Бэлгэ дүүрэн ерөөлтэй "Бүрэн Монгол" төслийн хүрээнд олон сонирхолтой зүйл болж байгаагийн нэг нь анхдагчдын өлгий Булган нутагт ийн таарсан юм.

 

Эхнэр Ц.Нарангарав нь Улаанбаатарт өсөж торнисон ч нөхрөө даган Булган нутагт мал маллан амьдарч байна. Тэрбээр өглөөнөөс орой хүртэл чөлөө завсаргүй ажиллах малчны амьдралд хэдийн дасаж, “Цагаан идээгээ янз бүрийн аргаар хийж худалдаалан амьдралдаа нэмэр болж байна даа” хэмээн даруу өгүүлэв.

 

Гэр гардуулах ёслолд нутгийн ард иргэд болон сумын удирдлагууд оролцож, “Бүрэн Монгол” төслийн хүрээнд сум орон нутгийн зүгээс өвөлжөөний газар, НХХЯ -ы харьяа Булган аймгийн ХХҮГ аас малжуулах төсөлд хамруулахаар болсон нь уг төслийн үйл ажиллагаа улам бүр тэлж байгааг илтгэнэ.

 

Зөв хандлага, зөв жишгийг нийгэмд түгээх зорилготой энэхүү үйл хэргийг нутгийн иргэд, хөдөлмөрчид онцгойлон сайшааж, дэмжиж төслийн баг хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Олон залуусын сэтгэлд гал нэмж, харцанд гэрэл нэмсэн “Бүрэн Монгол” төслийн үйл ажиллагаа ийнхүү амжилттай хэрэгжсээр байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дээлтэй Монгол наадам” энэ сарын 8-ны өдөр болно
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.84.74)
    Энэ бөх бас улстөрд санаатай юм байх даа, уг нь энэ бөхчүүдгүйгээр болмоор л санагдах юм
    2023 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
    10 мин
  • Б.Ариунчимэг: Дараа жилийн дэлхийн аваргаар цом атгахыг хүсэж байна
    20 мин
  • Н.Нандинхүсэл: Мөрөөдөлтэйгөө нүүр тулаад зогсож байна
    25 мин
  • “Дээлтэй Монгол наадам” энэ сарын 8-ны өдөр болно
    27 мин
  • М.Цэрэнлхам: Дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа
    28 мин
  • Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    39 мин
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    1 цаг 34 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    1 цаг 54 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    1 цаг 59 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    2 цаг 4 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    2 цаг 7 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    2 цаг 11 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    2 цаг 21 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    2 цаг 28 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    2 цаг 55 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    3 цаг 22 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    3 цаг 29 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    3 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    4 цаг 25 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    4 цаг 46 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК