18 настайдаа МУГТ болсон Н.Нандинхүсэл "Мөрөөдөлтэйгөө нүүр тулаад зогсож байгаадаа баяртай байна. 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медаль бол миний авсан анхны олон улсын медаль. Үүгээрээ МУГТ болж, энэ зүйлд хүрч байгаадаа эвлэрч чадахгүй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.