Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ноос танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар нэмэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өсөж,
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар (294 тэрбум төгрөгөөр) буурсан үзүүлэлттэй байна.
Нийт зээлийн өрийн энэ оны наймдугаар сард 25.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өсжээ.