
Уул уурхайн яамнаас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна.

Уул уурхайн яамнаас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Ямар боловч өчигдөр өглөөнөөс эхлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд А92 шатахууны нөөц дууссан гэдэг шалтгаанаар түгээлтээ зогсоогоод байгаа.
Харин ганц хоёр шатахуун түгээх станцын худалдаа хэвийн явж байна. Хэд хоногийн өмнөөс ОХУ-аас экспортын шатахууныхаа үнийг нэмэх болсон тухай мэдээллийг шатахуун импортлогч нар мэдээлж байсан. Энэ нь шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан гэж яриад байгаа. Тэгэхээр уул уурхайн яамнаас ямар байр суурьтай байгаа нь удахгүй тодорхой болно.
Сэтгэгдэл (2)