Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зүүн гурван аймагт хийж буй томилолтынхоо сүүлийн өдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Хэнтий бол 18 сум, 88 багтай, 80,3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 21,4 мянган өрх, 70,8мянган хvн амтай, төвд ойрхон аймгийн нэг. Улаанбаатараас зүүн зүгт 330 км-т орших Өндөрхаан хот мянганы замд бүрэн холбогдсон. Аймгийн бүх сум төвлөрсөн эрчим хүчнээс эрчим хүчинд мөн холбогдсон. Эдгээр голлох үзүүлэлт болон 2009, 2010, 2011оны ажлаараа Монгол Улсын “Шилдэг таван аймаг”-ийн нэгээр шалгарч, Засгийн газраас “Өргөмжлөл” гардаж байсан чамлахааргүй амжилттай ажиллаж буй аймаг юм.