

Н.Ганбаатар нь чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд барилдаж байсан бөгөөд 1981 оны “Дэлхийн цом”-ын мөнгө, 1979 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, Олон улсын тэмцээний таван удаагийн аварга болж байсан шилдэг тамирчин, мөн “Тулгат” бөхийн клубийг үүсгэн байгуулсан шилдэг дасгалжуулагч байсан аж. Түүний байгуулсан клубээс Даян аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, ДАШТ-ий олон удаагийн шагналт Т.Зүүнбаян зэрэг олон шилдэг бөхчүүд төрсөн байдаг бөгөөд тэмцээний ивээн тэтгэгчээр түүний шавь нар оролцож байгаа юм байна.