2024 оны хоёрдугаар сарын 08-наас 2024 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, 9, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 10, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.