11 мянган тонн тэжээл болон бордоо, 2.7 мянган тонн улаан буудай импортоор орж ирээд байна. Түүнчлэн хивэг, тэжээл үйлдвэрлэдэг 9 аж ахуйн нэгж хоногт 293 тонн тэжээл үйлдвэрлэж байгаа ч хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын малчид цасанд боогдсоны улмаас малаа бэлчээрлүүлэх, сумын төв орж нийгмийн үйлчилгээ авах боломжгүй болжээ.
Энэ байдлаас шалтгаалж нөөцөлсөн өвс, тэжээлээ малчид дууссан байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Өлзийт сумын Буянт багт байнгын ажиллагаатай Отрын штаб байгуулан ажиллаж байна. Тус суманд нэг боодол өвс 20-25 мянган төгрөгт хүрчээ.