зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсыг дэлхийд таниулах “Mongolia House” Парисын хотноо нээгдлээ

2024-7-29
0
ЖИРГЭХ

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын хүрээнд спортын тэмцээн уралдаануудаас гадна соёл урлагийн үйл ажиллагаа, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд зохион байгуулагдаж буй. Тухайлбал, House төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа “Mongolia House” нэрэн дор Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий La Villette цэцэрлэгт хүрээлэнд эх орноо таниулан сурталчлахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм.  Илүү тодруулбал, долдугаар сарын 27-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд “Mongolia House” нь наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 16 хоногийн турш үргэлжлэх юм.

May be an image of 5 people and text

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг “Энд хүрэлцэн ирсэн Олон Улсын Олимпын хороо, Азийн Олимпын зөвлөлийн гишүүд, Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгч, хүндэт зочид, хатагтай ноёд та бүхэнд өглөөний мэнд дэвшүүлье. Уг төслийг бодит болгоход гар бие оролцож, туслалцаа үзүүлсэн хэн бүхэнд талархлаа илэрхийлмээр байна. Бид жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2023 оны 10-р сард Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнтэй гэрээ үзэглэж Mongolia House төслийг эхлүүлсэн. Өмнө нь Токиогийн олимпын үеэр цар тахлын улмаас зохион байгуулж чадаагүй ч энэ удаа бид төслөө бодитоор хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нэгдүгээрт Монголынхоо түүх, соёл, уламжлалыг Олимпын наадмын үеэр дэлхий нийтэд таниулах, хоёрдугаарт, Олимпод оролцож буй баг, тамирчдаа алдаршуулж, тэднийг дэмжих зорилготой. Энэ удаагийн Парис 2024 зуны олимпод манай улсаас 32 тамирчин оролцож байгаа бөгөөд 3.5 сая орчим хүн амтай Монгол Улсын хувьд Олимп бүрд маш амжилттай оролцсоор ирсэн. Тиймдээ ч тэдний ялалт, амжилтыг бахархан тэмдэглэх, басхүү гэрчлэхэд Mongolia House чухал үүрэг гүйцэтгэх болно.”

Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОУ-ын Олимпын хорооны Дэд Ерөнхийлөгч Сэр Мианг, ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, ОУ-ын Олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад дотоодын 5000 гаруй зочид, төлөөлөгчид зорин ирсэн юм. “Парис 2024” зуны олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 гаруй улс, байгууллага өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэрүүд, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.

ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Сэр Мианг Нг “Юун түрүүнд хүндэт найз, ОУОХ-ны гишүүн Баттүшигтээ намайг Mongolia House-т урьсанд баярлалаа гэж хэлмээр байна. Энд сэтгэл хөдөлгөм, эрч хүчтэй үндэсний үзүүлбэрүүд, соёл уламжлал, үндэсний спортыг мэдэрч чадлаа. Миний хувьд үндэсний хэв шинжтэй гэр болон өөрийн биеэр туршиж үзсэн сур харваа, уран бичлэгийн хэсэг хамгийн их таалагдсан. Парисын олимпод оролцож буй Монголын бүх тамирчдадаа амжилт хүсэж, сайн сайхныг ерөөхийн сацуу Олимпын наадмын эв нэгдлийг эрхэмлэж, энд өнгөрүүлж буй цаг мөч бүрээ тултал мэдрээсэй гэж хүсье.”

May be an image of 9 people, crowd and text

Уг төслийг МҮОХ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагууд дэмжин оролцож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Terry Terry (127.0.0.1)
    A LEGITIMATE HACKER FOR CRYPTO RECOVERY / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER Are you having problems accessing your bitcoin wallet? If you find yourself in the unfortunate situation of losing access to your Bitcoin wallet and need expert assistance for recovery, I strongly recommend GEO COORDINATES RECOVERY HACKER. I was once lured into a crypto currency investment platform that I came across on Instagram. I lost about $809,000 to this fake platform. I saw a post on Quora about GEO COORDINATES RECOVERY HACKER .With a little faith in me, I contacted them immediately, and discussed my situation, and sent all the information I had. Within 72 hours my money was recovered and the information of the scammers were exposed. I’m so glad I came across them early because I thought I would never get my money back from those fake online investment scammers, you can also contact them on their Email.. Email: ( geovcoordinateshacker@proton.me ) Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp ( +1 (512) 550 1646 )
    2024 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    8 цаг 15 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 32 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    8 цаг 35 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    8 цаг 47 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    8 цаг 53 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    9 цаг 6 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    9 цаг 22 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 8 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    10 цаг 54 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    10 цаг 55 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    11 цаг 15 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    11 цаг 31 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    11 цаг 38 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    11 цаг 43 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    12 цаг 34 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    12 цаг 45 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    13 цаг 10 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    13 цаг 18 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    13 цаг 25 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    13 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК