
Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг СЕХ аймаг, дүүргийн хэсгийн хороодоос авч дуусчээ. СЕХ-нд ирсэн мэдээллээр нийслэлийн 5 дүүрэг, орон нутгийн 210 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй байна. Тиймээс ирц бүрдээгүй хэсгүүдэд дахин санал хураалт явуулах юм байна. Хуулийн дагуу ирцийн мэдээг СЕХ-нд хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор дахин санал хураалтыг зохион байгуулах ёстой байдаг. Тиймээс СЕХ-ноос ирэх ням гараг буюу 12-р сарын 2-ны өдөр дахин санал хураалт явуулах бололтой.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд дахин санал хураалтанд ирцийн босго заагаагүй байдаг. Тиймээс дахин санал хураалт явуулбал ирцээс үл хамааран хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм.
Одоогоор энэ удаагийн сонгуульд АН 14 аймаг, дүүрэгт ялсан гэж байгаа бол МАН 9 аймагт баттай ялалт байгуулсан гэж мэдэгдээд байна.