зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томуугийн үндэсний XI зөвлөгөөн болж байна

2024-10-22
0
ЖИРГЭХ

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр /2024.10.22/ “Корпорайт Конвейшн Центр”  зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөн Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50 жил, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байгаа юм. Уг зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Д.Очирбат мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд уншиж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич П.Нямдаваа тэргүүтэй үе үеийн эрдэмтэн, доктор, эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лаборатори нь вирусийн геномын бүрэн дараалал тогтоох шинжилгээг хийх чадамжтай болж, харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаа тогтвортой ажиллаж байгааг дурдав.

Мөн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоонд 2009 оноос эхлэн эрүүл мэндийн салбартаа анхдагч болох онлайн-вэб-д суурилсан тогтолцоог бүрдүүлж чадсан нь мэдээллийг цаг хугацаанд нь авах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, аймаг бүр өөрсдийн томуу, томуу төст өвчний өвчлөлийн түвшинг үнэлэх боломжоор хангагдсан” талаар онцоллоо. Түүнчлэн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте оролцогсдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа нар үг хэлэв.  

Жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээн дарамт учруулдаг.   

Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цартахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй  бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болж байна. Зөвлөгөөнийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа удирдаж, “Томуугийн тандалтыг тогтолцоо үүсэж хөгжсөн түүх” ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, “ДЭМБ-аас баримталж буй ТТӨ-ний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний бодлого чиглэл” ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Дуламрагчаа, “Монгол Улсын хэмжээнд ТТӨ-ний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого, чиглэл” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын газрын дарга Р.Гантуяа нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд ДЭМБ, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Томуугийн улиралд нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг  вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулсан.

Иймд энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ аргыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогсдын зүгээс уриалж байлаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Өнөөдрөөс дараах 11 уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэнэ
Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 36 удаагийн дуудлага бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сумъяа: Гагнуур хийхэд маш нарийн мэдрэмж шаарддаг
    13 мин
  • “Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө
    19 мин
  • Ө.Шижир: Ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ?
    31 мин
  • Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай
    48 мин
  • ТӨСӨВ: Төрийн гурван өндөрлөг ирэх онд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ?
    1 цаг 18 мин
  • Танилц: Допинг илэрсэн аймгийн цолтой бөхчүүд
    2 цаг 6 мин
  • Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
    2 цаг 13 мин
  • Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо
    2 цаг 19 мин
  • Ахмад бөхчүүдийн барилдаан болно
    2 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 43 мин
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
    2 цаг 47 мин
  • Өнөөдрөөс дараах 11 уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэнэ
    2 цаг 52 мин
  • Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 36 удаагийн дуудлага бүртгэгджээ
    3 цаг 0 мин
  • Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт болно
    4 цаг 26 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    5 цаг 11 мин
  • Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
    20 цаг 44 мин
  • Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрнэ
    21 цаг 43 мин
  • Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан

  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК