зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан

2024-11-20
0
ЖИРГЭХ

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав гуайтай уулзаж ярилцлаа.


-Монгол Улс 1924 оноос хойш түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа баталжээ. Тусгаар улсын хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталсны үнэ цэнэ, ач холбогдол гэвэл….?

-Аливаа улс оронд нийгмийн эрс шинэчлэлт өөрчлөлт, хувьсгал гарсны дараа Үндсэн хуулиа шинээр бичдэг юм болов уу гэж би боддог. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал,1921 оны ардын хувьсгалын үр дүнд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан байдаг. Гэтэл 1924 оны түүхэн цаг үе нь өөрөө улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн хэдий ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан байдаг. Иймд анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед өвөг дээдсээ үнэхээр биширч, шүтэж, дээдлэн хүндэтгэмээр байна, бас тэдэндээ талархах ёстой гэж боддог. Учир нь 1924 оны Үндсэн хууль нь 1940, 1960,1992 оны эцэг хуулийн суурь, углуурга нь болсон. Модоор зүйрлэвэл үндэс нь гэх үү дээ.

-1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлахад цаг үе, нийгмийн байгуулалтын хувьд 1924 оныхоос тэс өөр. Гэсэн хэдий ч тэр үеийн хуулиас дордуулсан эсвэл эргэж хармаар асуудал байдаг уу?

-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа 1924 оны хуулийн зарим заалтуудыг санамсаргүй, эсвэл алсыг харж чадаагүйгээс гээсэн тал бий. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны анхан шатны нэгжийг 10 гэр байна гэж заасан байдаг.  Улс оршин тогтнохын үндэс нь өрх, гэр бүл. Өрх гэр бүл амар амгалан, аз жаргалтай, хангалуун сайхан байгаагаар тухайн улс орны хөгжлийн шалгуур болгож дэлхий нийтээрээ үнэлдэг болжээ. Бид ч ингэж үнэлэх ёстой. Гэтэл бид 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны үндсэн нэгж нь баг, хороо гээд тусгасан. Өөрөөр хэлбэл, томруулсан байгаа юм.

Мөн 1924 оны Үндсэн хуулиас бидний суралцах, анхаарах ёстой нэг асуудал байна. Хэдийгээр тухайн цаг үед нөхцөл байдал хүнд байсан ч Улсын Их Хурлаа хоёр танхимтай байгуулахаар баталсан байгаа юм. Харин бид парламентаа нэг танхимтайгаар баталсан. 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Гэхдээ ард түмэн нь эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг тусгаж баталсан ч, дутуу боджээ. 30 гаруй жилийн дараа эргэн харахаар парламентаа хоёр танхимтай байгуулах байж гэж бодогддог юм.

 

-Гэхдээ 1992 оны Үндсэн хууль ч бас улс төр, нийгмийн эрс өөрчлөлтийн дараах амаргүй цаг үед батлагдсан, тийм үү?

-Тэгэлгүй яахав. 1992 оны Үндсэн хуулийг баталсан нь түүхэн онцлогтой, сайхан үе байсан. Нэгдүгээрт, улс төрийн хувьд нэг намаас татгалзаад олон намын тогтолцоонд шилжиж, үүний үр дүнгээр Ардын Их Хурал, Улсын Бага Хурал нь байгуулагдсан.

Хоёрдугаарт, 1924,1940,1960 оны Үндсэн хуулиа боловсруулахдаа аливаа нэгнээс хараат байдалтайгаар баталдаг байлаа. Харин 1992 оны Үндсэн хууль бол өөр. Тухайн үед социалист систем унаж, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс задарч, олон бүгд найрамдах улсууд тусгаар тогтносон, Бүгд Найрамдах Хятад Ард улстай 1960-аад оны дунд үеэс харилцаа муудсан тул хөршийн харилцаа сэргэж амжаагүй байсан төдийгүй дэлхийн бусад орнуудтай харилцаа нь өнөөдрийнх шиг ийм өргөн дэлгэр болоогүй зурвас үе байлаа. 1992 оны Үндсэн хуулийг баталсан нийгэм, цаг үеийг базаад хэлбэл, монголын ард түмэнд үүлэн чөлөөний нар байсан юм. Тиймээс шинэ Үндсэн хуулиа монголчууд дэлхийн аль нэгэн гүрнээс хараат бусаар, өөрсдөө баталсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа бичих тэр эрх, үүрэг боломж нь монголын ард түмэнд л оногдсон. Энэ нь түүхийн цаг үед давтагдахгүй хувь заяа. Үүний ард би заавал нэг тайлбар хэлдэг юм. Бид Үндсэн хуулиа боловсруулахдаа 1920,1940,1960 оныхыг хуулаад бичсэн юм биш, дэлхийн олон орны Үндсэн хуулиудыг судлах, бүр олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид ирж ажиллуулахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсэн. Иймд дэлхийн Үндсэн хуулиудын ололт, амжилтыг чамгүй шингээж чадсан хууль болсон гэж салбарын судлаачид үнэлж, дүгнэдэг юм билээ.

-Тухайлбал, томоохон ололт, амжилт гэвэл…?

-1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд иргэний эрхийн тухай тусгасан байдаг бол шинэ Үндсэн хууль хүний эрхийг тунхагласан хууль болж чадсан. Хүний эрхийг дээдэлсэн ийм хууль баталсан нь ардчилсан нийгэм байгуулагдаад, олон намын тогтолцоо бүрдсэнтэй шууд холбоотой. Ер нь 1990 оны хувьсгал төрийг улс төрийн нэг нам удирддаг тогтолцооноос салж, ард түмэн удирддаг байя гэснээс үүдэлтэй. Энэ үндсэн дээр Үндсэн хуулиа баталсан юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжил талаас нь авч үзвэл Үндсэн хуулиа баталснаас хойш оносон зүйл хүмүүсийн амьдрал, нүдэн дээр ил байна. Дэлхийн технологийн хөгжлүүд нэвтэрч, хотын барилга байшин, унаа машины хэрэглээ ямар байгаа билээ дээ. Намайг Төв аймгийн даргаар ажиллаж байхад урилгаар ирсэн хамтарч ажилладаг япончуудаа аятайхан хоолоор дайлчих газар нийслэлд тоотойхон байлаа. Гэтэл өнөөдөр… Энэ талаас нь харвал Үндсэн хууль нийгэмд тодорхой үүргээ гүйцэтгэсэн, сайн талууд байсаар байна.

-Тэгвэл алдсан эсвэл дутуу бодсон асуудал байгаа юу?

-Тийм, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 33 жилийн дотор алдаа, дутагдлууд гарсан. Хүний эрх, ардчилал гээд бүх зүйлийг чөлөөтэй юм шиг хавтгайруулж ойлгуулснаас монгол хүний ёс зүй, зан чанар, өв уламжлалын асуудлыг гээгдүүлж, Үндсэн хуульдаа шингээж чадаагүй явдал нь хамгийн гол алдаа байж гэж бодогддог.

Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор өмнөх нийгмээ хэт үгүйсгэж, устга, нураа гэсний үр дагавраар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлөө тэр чигээр нь татаад унагаачихсан явдал. Хоцрогдсон гээд үйлдвэрийнхээ техник технологио устгаад, мэргэжлийн боловсон хүчнээ ажилгүй болгоод орхисон доо.

-Улс орны өнцөг булан бүрээс, нийгмийн янз бүрийн төлөөллөөс сонгогдсон хүмүүс Үндсэн хуулиа батлахаар ирсэн. Та тухайн үед Депутатын хорооны дарга байсан, 430 гаруй депутатуудыг зангидаж, хууль хэлэлцэнэ гэдэг амаргүй байсан уу?

-Миний хувьд Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үед Ардын Их Хурлын дарга, хуулийн төслийг хэлэлцэх үед /1990-1992 он/ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Депутатын хорооны даргаар ажилласан. Хүмүүс тэгж асуудаг юм. Хөдөөнөөс нэгдэл, сангийн аж ахуйн хэдэн дарга нар ирээд хууль баталсан юм шиг шүүмжилдэг. Гэтэл Ардын Их Хурлын депутатууд тухайн цаг үедээ төрийн тодорхой түвшний өндөр албан тушаал хашиж байсан болохоор төрийн бодлого, хууль шийдвэрийн талаар мэдлэг, ойлголтой байсан. Цөөн хэсэг нь салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд байсан. Үндсэн хуулийн төслийг 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн шүү дээ. Төв, хөдөө орон нутагт очиж хуулийн төслийг хэлэлцүүлэх ажилд өнөөх депутатууд маань ажилласан тул төслийн талаар чамгүй судалж, зэгсэн мэдлэг мэдээлэлтэй болсон байлаа. Иймд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн, батлах үед депутатууд улс төрийн хувьд эрх чөлөөтэй, хүний үг хэлэх эрхийг хэн ч хязгаарлахгүй гэдэг ойлголттойгоор асуудлыг олон талаас нь ярих сонирхол ихтэй, нухацтай хэлэлцдэг байсан.

Харин шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах 1992-1996 оны парламентад би Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан. Энэ парламент шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан салбарын томоохон суурь хуулиудыг шинээр баталсан. Өнөөдрийг хүртэл энэ үед батлагдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар явж ирсэн. Аливаа юмны анхны шан тавина гэдэг хэцүү. Үнэхээр парламентын түүхэнд хамгийн чадварлаг бүрэлдэхүүнтэй танхим байсан гэж боддог

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мансуурах зөрчлийн хэрэг 63.5 хувиар өсжээ
ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
"Ноорог.мн"-тэй холбоотой хэргийг хаажээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтад УБТЗ-ын ажилтнууд хамрагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    1 цаг 29 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    2 цаг 12 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    2 цаг 26 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 32 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    21 цаг 24 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    23 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Уржигдар 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК