Цаг уурын байгууллагаас зудын байдалд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай,Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховд аймгийн Дарви, Завхан аймгийн Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгэ аймгийн Хүдэрт сум тус тус цагаан зудын байдалтай байгаа ажээ.
Тэгвэл Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу гэсэн нөхцөл байдалтай байгаа ажээ.
2024 онд 9.4 сая мал зүй бусаар хорогдсон. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5.0 сая , ямаа 3.0 сая, үхэр 800 мянга, адуу 558 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.