зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

2025-4-08
0
ЖИРГЭХ

Компанийн тухай хуулийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 


А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх; 

2. Компанийн санхүүгийн бүртгэл, тайлан тооцоо, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны тайланг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдлийг тодорхойлох чадвартай байх;

3. Компани болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажиллах, шийдвэр гаргах  ёс зүй, эрмэлзэлтэй байх;

4. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх; 

5. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

6. Тухайн компанийн томоохон харилцагч эсхүл ижил төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг өрсөлдөгч аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ/;

7. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

8. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

9. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх; 

10. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;

11. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон; 

12. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

13. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 

14. Англи хэл болон ярианы болон бичгийн чадвартай байх /2 ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

15. Төрийн алба хашдаггүй байх;

16. Компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн эсхүл компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

 

Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 

1. Мэргэжлийн чиглэл:

Бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, уул уурхай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

2. Менежментийн туршлага:

Томоохон бизнесийн байгууллагын Гүйцэтгэх захирал, дэд захирал, чиг үүрэг хариуцсан захирал, газрын захирлын түвшний албан тушаал 5-аас дээш жил эрхэлж байсан туршлагатай, бизнесийн стратегийг тодорхойлох, санхүүжилт татах чиглэлээр амжилттай ажиллаж, үр дүнд хүрч ажилласан туршлагатай байх;

3. Мэргэжлийн туршлага:

Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх;

4. Хувь хүний шинж чанар:

Бүтээлч идэвхитэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх. 

5. Давуу тал болох шалгуур (зайлшгүй биш)

5.1. Олон улсын туршлага:

Олон улсын нэр хүнд бүхий уул уурхай, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аудитын компанид ажиллаж байсан туршлагатай;

5.2. Менежмент, эдийн засгийн чиглэл:

Үнэт цаас, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй;

5.3. Санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэл: 

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх эсхүл татварын мэргэшсэн зөвлөхийн, аудиторын эрхтэй;

5.4. Хууль, эрх зүйн чиглэл: 

Хуульчийн гэрчилгээтэй, компани, бизнес, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, хууль зүйн сургалт, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн этгээдэд удирдах албан тушаалд ажилласан;

5.5. Уул уурхайн чиглэл:

Үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх бөгөөд уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно. 

 

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет /төрийн албан хаагчийн анкетыг бөглөх, цээж зураг наасан байх/;

3.Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхний хуулбар; 

7. Хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16.30 цаг хүртэл Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр 102 тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажлын алба, Нэр дэвшүүлэх хороонд хүлээн авна. 

 

АНХААРАХ ЗҮЙЛС: 

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ. 

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно. 

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 

5. Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно. 

6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

7. Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
Амралтын өдрийн жор: Испани омелетт
Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
Улаанбаатарт 29 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    18 цаг 42 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    20 цаг 24 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Уржигдар 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК