Хан-Уул дүүрэг, 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
2025 оны 07 дугаар сарын 2-ны 23:00 цагаас 2025 оны 07 дугаар сарын 5-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.