Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут сумдын нутгаар өнөөдрийн байдлаар 6-45 мм хэмжээтэй бороо, нойтон цас орж 08.00 цагийн хэмжилтээр цасны зузаан 2-26 см орсон байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 22-нд Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.