Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТӨСӨВ 2026: Эхийн алдар одонтой 274 мянган ээжид 67.6 тэрбум төгрөг олгоно

2025-9-22
0
ЖИРГЭХ

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн билээ. Иймд 2026 оны төсвийн жилд Нийгмийн халамжийн санд хэдэн төгрөгийг төсөвлөсөн талаарх мэдээллийг хүргэе. 


Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн:

  • Тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг,
  • Нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг,
  • Төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.

-Нийгмийн халамжийн сан-

Монгол Улсад нийгмийн халамжийн чиглэлийн 6 хуулийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд 12 төрлийн халамжийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Нийгмийн халамжийн сангаас 2026 онд олгох хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2,593.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Нийгмийн халамжийн сангаас олгох нийт хөнгөлөлт, тусламж, үйлчилгээний зардлын 60.7 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал эзэлж байна.

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас олгохоор заасан байдаг. Ирэх онд 0-18 хүртэлх насны нийт 1,332.8 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 1,575.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

  • Халамжийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан 65 насанд хүрсэн иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийт 63.8 мянган иргэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. Ирэх онд нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу халамжийн тэтгэвэр авагч иргэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авах 16.4 мянган иргэдийн  тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэн тусгаж нийт тэтгэврийн зардалд 335.1 тэрбум төгрөг тусгасан байна. 

  • Асаргааны тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа, хүүхдийг асарч байгаа асралт гэр бүл, тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэдэд тус тус асаргааны тэтгэмж олгохоор заасан байдаг. Асаргааны тэтгэмж авдаг нийт 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тооцож, төсөвт тусгажээ. 

  • Онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн нийт 76.4 мянган иргэнд 97.1 тэрбум төгрөг олгохоор тооцсон байна. 

  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 172.1 мянган иргэнд олгохоор тооцож 107.0 тэрбум төгрөг тусгасан.

  • Эхийн алдар одонтой ээжид олгох мөнгөн тусламж

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйл, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.9 дэх хэсэгт заасны дагуу “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, “Эхийн алдал” хоёрдугаар зэргийн одонтой 274.0 мянган эхэд 67.6 тэрбум төгрөг олгоно.

  • Насны хишиг

Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад 65 болон түүнээс дээш настай ахмад настанд “насны хишиг” тэтгэмж олгохоор заасны дагуу 210.3 мянган ахмад настанд нийт 33.6 тэрбум төгрөг олгоно.

  • Хүнс тэжээлийн дэмжлэг

Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэдийн дотроос нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн нийт 129.0 мянган иргэнд нийт 18.8 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан байна. 

  • Асрамжийн үйлчилгээний зардал

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн 191.2. “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа гэр бүл, хуулийн этгээдэд олгох хувьсах болон үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ" гэж заасны дагуу нийт 16 хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 550 хүүхдэд хувцас, эм, хоолны зардлыг баталсан нормативын дагуу олгох 3.4 тэрбум төгрөг нэмж тусгажээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    2 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    3 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    15 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 55 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 25 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    3 цаг 40 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 46 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 26 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 49 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 3 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 24 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК