2025-2026 оны Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Одоогоор дараах найман баг Үндэсний дээд лигт оролцохоо мэдэгдэж хэвлэлийн хурал хийгээд буй. Тухайлбал,
- Монголианс-Mongolians
- Хасын Хүлэгүүд-Khasiin khuleguud
- Ховд шонхорууд-Khovd Shonhoruud
- Дархан юнитэд-Darkhan United
- Сэлэнгэ бодонс-Selenge Bodons
- Бишрэлт металл Bishrelt Metal
- Эсжи Ейпэс-SG Apes
- Биси эйч найтс-BCH Knights багууд оролцохоо мэдэгдэж хэвлэлийн хурал хийжээ.
Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны томоохон зорилго, зорилтуудын нэг баг тамирчиддаа олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг бий болгох ажлуудаас биелэлээ олж Үндэсний дээд лигийн 2024-2025 оны Улирлын эмэгтэй лигийн Аварга баг Ulaanbaatar Amazons Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа. 2 дахь удаагаа зохион явагдах тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 23-28-ний хооронд БНХАУ-д болох юм.
Б.Туяамарал