
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. 2026 оны төсвийн үндсэн бодлогыг дараах байдлаар тодорхойлжээ.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх;
-Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах;
-Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах;
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
-Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
"20 минутын хот" концепцын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлууд 2026 оны төсөвт тусгагджээ.
Л.Баяр
























































